Нийгэм мэдээ

28, 29-нд нохой устгал болох тул иргэдийг Богд ууланд гарахгүй байхыг анхаарууллаа

Зуслангийн бүс, ногоон бүсэд амрагч иргэдээс ирсэн гомдлын дагуу зэрлэгшсэн нохой, муур барих ажлыг эхлүүлээд байна. Энэ сарын 28, 29-нд Богд ууланд зэрлэгшсэн нохой устгал болон барих ажлыг хийж гүйцэтгэнэ. Иймд иргэдийг өнөөдөр, маргааш Богд ууланд гарахгүй байхыг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас анхаарууллаа.

Иргэн та тэжээвэр нохойгоо байнгын хараа хяналтдаа байлгаж, бусдад гэм хор учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй тул хуульд заасан хугацаанаас бусад тохиолдолд байнга уяатай байлгах тал дээр анхаарч хамтран ажиллана уу.

“Мал, амьтны эрүүл мэндийн тухай" хуульд заасны дагуу нохойгоо уяагүй байлгаснаас гарах хариуцлагыг тухайн нохойн эзэн өөрөө хариуцахыг санууллаа.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button