НийгмийнНийгэм мэдээ

Богдхан уулын Зүүн оргилд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Өчигдөр Богд уул орчимд хоёр газар ойн түймэр гарсан. Үүнийг нэг болох ХУД-ийн 11 дүгээр хороо, Богдхан уулын Зүүн оргил гэдэг газар гарсан ойн гал түймрийг өчигдөр орой 17:30 цагт цурамд оруулж, 22:50 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар  түймэрт 2 га талбай өртсөн байна.

Түймрийг унтраах ажиллагаанд тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны  ажилтнууд, “Мод” мото клубын иргэд нийт 28 алба хаагч, таван автомашин, гурван мотоциклтойгоор оролцов. 

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button