НИЙГЭМНийгэм мэдээ

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн өдрүүдэд 1000 дроны үзүүлбэр үзүүлнэ

Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилгоор “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивалийг 4 дэх жилдээ Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байх “Тайж хайрхан” уулын бэлд 2025 оны 8 дугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы санаачилгаар 8 дугаар сарын 22,23,24-ний өдрүүдэд 21:00 цагаас уг фестивалийн төв талбайд Монголын түүх, соёл, ахуй, зан заншил, байгалийн онцлогийг илтгэх 15 минутын 1000 дроны үзүүлбэр үзүүлнэ.

Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Шинбан бүтээн байгуулалт” ХХК хамтран зохион байгуулж буй тус дроны үзүүлбэрт та бүхнийг морилон саатахыг урьж байна.

Д.ЦЭГЦ 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button