УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Төрийг хохиролгүй болгох зорилготой ажлын хэсэг байгуулжээ

Ерөнхий сайд Г.Занданшатар санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж буй улсын хөрөнгийг буцаан төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах /2025.08.22/захирамж гаргалаа. Уг ажлын хэсгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл ахалж, бүрэлдэхүүнд нь ШШГЕГ, Монголбанк, Сангийн яам, Боловсролын яам, АТГ, ЭМДЕГ, НДЕГ, ХХҮЕГ, Хөгжлийн банкны төлөөллүүд багтжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар уг ажлын хэсгийн хамтаар банкны эрх хүлээн авагчаас өр төлбөрт санал болгосон зарим хөрөнгийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцав. Хан Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байх “Гантиг вилла” төслийн талбайд ажиллалаа. 180 айлын орон сууцны зориулалттай, 9 блок бүхий хөрөнгийг 2022 онд 86.6 тэрбум төгрөгийн өр төлбөрт шилжүүлэн авсан ч одоог болтол уг хөрөнгө царцсан байдалтай байгаа юм.

Уг хөрөнгийг яаралтай эдийн засгийн эргэлтэд оруулж, улсад учруулсан хохирлыг барагдуулахын тулд ажлын хэсэг хэд хэдэн чиглэлээр шуурхай арга хэмжээ авахаар тогтов. Үүнд. нэгдүгээрт уг хөрөнгийн үнэлгээг бодитой тогтоосон эсэхийг нягталж шалгах. Хэрэв хэт өндрөөр үнэлсэн байх аваас хууль хяналтын байгууллагад шилжүүлж, хариуцлага тооцуулах, өр төлбөрт үүсэх зөрүү үнийн дүнг нэхэмжлэх. Хоёрдугаарт, нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулж, орлогыг зохих журмын дагуу холбогдох сан, дансанд төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.

Мөн Хан Уул дүүргийн 21-р хорооны нутагт байх 648 м2 талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй хоёр давхар обьектыг улсын орлогод яаралтай бүртгэн авч, барилгын ажлыг дуусгахад шаардлагатай санхүүжилтийг тооцож гаргах, улмаар обьектыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэхээр болов.

Уг ажлын хэсэг нь өр төлбөрт санал болгосон хөрөнгийн жагсаалт, холбогдох мэдээллийг нэгтгэх, буцаан төвлөрүүлсэн хөрөнгийг худалдан борлуулах ажлыг зохион байгуулах, өр төлбөрт тооцож авсан үл хөдлөх эд хөрөнгийг тэргүүн ээлжинд боловсрол, эрүүл мэндийн салбарын хэрэгцээнд ашиглуулах талаар санал боловсруулах, дуусаагүй барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгө болон төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дуусгах, ашиглалтад оруулах талаар санал боловсруулах үүрэгтэй ажиллах юм.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зөв
зөв
8 сар 24, 2025 16:52

ҮНЭЛГЭЭНд анхаарах ёстой.

Зочин
Зочин
8 сар 24, 2025 18:42

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин
8 сар 24, 2025 18:54

Өдий болтол юу хийж байсан байнаа. Мартуулж бгаад л хусчих төлөвлөгөөтэй байсан биз. Аяагүй бол зарим нь зарим юм нь �##�ь хэдийн эзэнтэй болоод �##�га болсоон аягүй бол.

Зочин
Зочин
8 сар 24, 2025 19:36

Төрөөс төрсөн тэрбумтангуудынхаа хөрөнгийг хураагаачээ.

Холбоотой мэдээ

Back to top button