Трамп ХНС-гийн удирдах зөвлөлийн гишүүн Лиса Күүкийг ажлаас нь чөлөөлөв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Холбооны нөөцийн сантай сөргөлдөх болсон. Тэрбээр бодлогын хүүг бууруулахыг Холбооны нөөцийн сангаас шаардаад байгаа юм. Тэгвэл тэрбээр даваа гарагт /2025.08.25/ Трамп Холбооны нөөцийн сангийн удирдах зөвлөлийн гишүүн Лиса Күүкийг ажлаас нь татан буулгах тушаал гаргажээ. 2022 онд томилогдсон тэрбээр удирдах зөвлөл дэх анхны өнгөт арьстан эмэгтэй гишүүн байсан юм.
Тэр орон сууцны зээлтэй холбоотой хууль бус үйлдэл хийсэн хэмээн буруутгагдаад буй. Энэ хэрэг өнгөрсөн долоо хоногт сөхөгдөж гарж ирснээс хойш Күүк нарийн мэдээлэл гаргаагүй юм. Трамп Күүкийг санхүүгийн залилан болон гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж, түүнийг шударга байж чадна гэж итгэхгүй буйгаа илэрхийлжээ. Тэрбээр захидалдаа “Энэ асуудал наад захдаа таныг санхүүгийн зохицуулагчийн хувьд чадварлаг, найдвартай ажиллаж чадна гэдэгт эргэлзээ төрүүлж байна” гэсэн юм. Күүк “Твиттер хуудаснаа яригдсан асуудлаас болж албан тушаалаасаа дээрэлхүүлэн огцрох бодолгүй байна” хэмээжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.