Харилцагчдаасаа 4.3 тэрбумыг залилсан Төрийн банкны салбарын захирлыг 6 жил хорьж, 7.6 тэрбумыг төлүүлнэ

Төрийн банкны Тээврийн товчоо салбарын захирал, теллер, ажилтнууд харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг завшсан гэх хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж эхлээд долоон жилийн нүүрийг үзсэн. Улмаар өнгөрсөн долоо хоногт таван өдрийн туршид шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцэж шийдвэр гаргасан байна.
Тодруулбал, тухайн хэргийн шүүх хуралдаан тодорхой шалтгааны улмаас хэд хэдэн удаа хойшилж энэ сарын 18-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болсон юм. Холбогдсон хэргийн оролцогчдын хувьд,
- тус салбарын захирал Ч.Ариунгэрэл,
- ахлах теллер С.Алтанчимэг,
- вип теллер Б.Мөнхсүрэн,
- харилцааны менежер Б.Нарантунгалаг,
- эдийн засагч Д.Батчулуун нар хэмээн прокурорын дүгнэлтэд багтсан байна.
Тээврийн товчоо салбарын захирал асан Ч.Ариунгэрэл нь “гадаадаас хөрөнгө оруулалт орж ирж төсөл хэрэгжүүлнэ, манай нөхрийн компани тендерт оролцож байгаа, Төрийн банкнаас их хэмжээгээр мөнгө зээлэх хүсэлтэй хүмүүсийн өмнөх зээлийг хаах зорилгоор өндөр хүүтэй зээлбэл мөнгөө өсгөх боломжтой” гэх мэтээр хүмүүсийг төөрөгдүүлж байсан нь тогтоогдсон.
Ингэхдээ ихэвчлэн банкаар тогтмол үйлчлүүлдэггүй, эсвэл өндөр настай, хадгаламждаа их хэмжээний мөнгөтэй иргэд мэдээллийг албан тушаалаа ашиглан судалж, мөнгийг нь барьцаалан зээл авч, хүүний төлөлт нэртэйгээр шилжүүлэн завшсан нь илэрсэн. Нийт таван хохирогчтой, их хэмжээний мөнгө залилсан эл хэргийн хамжигчид хэмээгдсэн ахлах теллер С.Алтанчимэг, вип теллер Б.Мөнхсүрэн, харилцааны менежер Б.Нарантунгалаг, эдийн засагч Д.Батчулуун нарыг гэмт хэрэг үйлдээгүй хэмээн үзэж, шүүхээс цагаатгасан байна.
Харин уг хэргийг тус банкны захирал Ч.Ариунгэрэлийг ганцаар үйлдсэн хэмээн тооцож залилах, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэнд тооцлоо. Улмаар түүнд зургаан жилийн хорих ял, нийтийн албан томилогдох эрхийг 4 жил хасаж, төрийн банканд 7.6 тэрбум төгрөгийг төлөх. Төрийн банканд битүүмжлэгдсэн данснаас 4,274,540,466 төгрөгийг нэр бүхий хохирогч нарын дансанд шилжүүлэхээр тогтоосон байна.
Ч.Ариунгэрэл шүүх хуралдааны үеэр "2018 оноос хойш өдгөө найман жилийн туршид энэ хэргээс болж бие, сэтгэл зовниож явсан хүн бүрээс миний бие уучлалт гуйж байгааг минь хүлээн авна уу. Гэм буруугаа хүлээж байна" гэв.
Холбогдсон хэргийн хуулийн заалт:
17.3 дугаар зүйл.Залилах
1.Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
- 2.1.албан тушаалын байдлаа ашиглаж;
- 2.2.бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг:
- 3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
- 3.2.олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн;
- 3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4-тэрбумын хулгайч 6-н жилийн ял сонсож байхад МАН -АН мафиууд 40- их наядын хулгай хийчихээд ганцж Гонгио Ганхуяагт тохоод 3- хан жилийн ял өгөөд болоо!!!4- тэрбумын банкны хэрэгт холбогдогч Хүрэлсүх тэгсэн дуусан нэртэйгээр ерөнхийлөгч болчихсон!!!
ТАРИЙН БАНКНЫ ДИЛЛЕРҮҮД ГЭЭ ХАРИЛЦААНЫ ГАЖУУДАЛТАЙ ГАНЦ НЭГ ХҮНЭЭС БОЛООД БАЫГАС ЮМ БИШ ЕР НЬ АВИЛГАД ДУРТАЙ ГАРУУД ЮМ БИШҮҮ. ТӨРИЙН БАНКНЫ 5-ШАРЫН САЛБАРЫН ДАРГА НЬ ГЭР БҮЛЭЭРЭЭ АЖИЛЛАДАГ. ХЭДЭН ДИЛЛЕР ХҮҮХНҮҮД НЬ ОЙМС, ЧИХЭРЭНД ХАХУУЛЬДУУЛЧИХСАН БАЙДАГ ШҮҮ. ХҮН ОРЖ ИРХЭД ТОСОЖ ҮЙЛЧЛЭХ СОЁЛ БАЙХГҮЙ. ЕР НЬ НЭГ САЛБАРТ ОЛОН ЖИЛ АЖИЛЛУУЛАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ЖИЛД СХЛБАРУУДЫН АЖИЛЁДАА ХООРОНД НЬ СОЛЬЖ АЖИЛЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ. ЛАВ Л 5-ШАРЫН БАНКНЫ ДАРГА ОЛОН ЖИЛ БОЛЖ БАЫНА ДАА. ТЭГЭХЭЭР ЧИНЬ ХУЙВАЛДААН ГАРНА ШҮҮ ДЭЭ. ЭНДХИЫН ЭХНЭР, НӨХӨР ХОЁР ХАМТ АЖИЛДАГ ГЭЖ СОНССОН ШҮҮ. ТЭР ХЭДЭН ДИЛЛЕР ХҮҮХНҮҮД БАС ЯВДАЛТАЫ ШҮҮ. АНРААРААОАЙ ДАА.
Яанаа дээр дооргүй,эр эм хөгшин з�##�уугүй хулгайч нар,бүлэг болохоор хүндрэх учраас нэг нь үүрчдээ баахан хулгайч авгай нар нэг дор цуглардаг аймаар юмаа
Даанч тийм байхаа Төрийн банк руу ороход цаанаа нэг л хачин хэг ёг хийсэн дуугарч ядсан,ярвайсан,ш�##�таг тоочсон авгай нар сууж байдаг, эр нь ч ялгаагүй, ихэнх с�##�бар нь хүйтэн царайтай
Toriin banknii zeeliin editing zasahchid mash IH mongo zawshidag bvgdiig n shalgah hori
Novsh yumaa turiin bankand l mungu hadgaluulahiin bish yer ni turiin geh buh yum no toi hariutslaga tootsdoggui in gai
Төрийнхөө банканд итгэх хэцүү болжээ
Хоншоортой ганцаараа үүрэв.
ТБны диллерүүд бүдүүлэг соёлгүй.мэдлэггүй.хэрүүлч захын наймаачнаас дор харилцаатай...яагаад сайжирдаггүй юм болдоо..ажлаа мэдэхгүй.хэрүүлч гж яанаа..хамгий муу үйлчилгээтэй.улам дордоодл бх юм
Төр авилгын систем болсоны бас нэг илрэл энэ дээ.
Tом гарын авилгачдаа яг ингэж шийтгээч
Тэр бум их наядаар нь идээд хэдхэн саяаар торгосон болоод өнгөрдөг шүү дээ
Ee ergvv bas Pologtoj Vhmer
Аль ч банкны ажилтнууд бүгд адилхан олон нийтэд ил болсон энэ болохоос �##�бан туша�##�аа урвуулан ашигласан тохиолдолд байж л байдаг
Эдийн засагч багиин дарга юу бдагиин доогуурх дарганцарууд нь иргэдээс хамгийн их хулгаи хииж луйвардаж чадаж их орлого олсон нь хамгийн их шагн�##� авдаг гэсэн ичихгүй түмнии нүүрэн дээр индэр дээр очиж аваад бган шагн�##� ииг банкныханд бити өгөөд баи хулгаич нар дээр дооргүй ,хуучингуудыгнэ заилуулаад шинэчлээд шинээр орж бга хүмүүстээ хулгаин эсрэг хуулийг сард 1 удаа яриа хииж ш�##�г�##�т авч хулгаи хиисэнгүүдииг түмнии нүдэн цааз өгч бмаар бна иргэдээс хулгайлсан хүмүүсииг.
ганц хүн б.на гэж байх уу. деллер гэх бусад хүмүүс оролцохгүй бхйна гэж байх уу.......
Ер нь багкууд, тэр тусмаа Төрийн банк иргэдээс мөнгөорж гарах, шилжилт хөдөлгөөн хийсний гэж их хэмжээний мөнгө суутгадаг буруу. Гадаадад бол ийм нөхцөлд хүмүүс мөнгөө шууд өөр банкруу
аваад хийчихдэг юм билээ
Төрийн банкнаас тэтгэвэр авдаг хүмүүст хэлэхэд үлдэгдэл хэдэн төгрөг нь дараа сард тэтгэвэрээ авахад огт нэмэгддэггүйг анзаарсан уу? АТМ 5000 төгрөгөөс дээш гаргана. Мөнгөө аваад утсаараа үлдэгдлээ ш�##�гаад зурагыг нь авна. Дараа сард үлдэгдэл нэмэгдээд үндсэн мөнгөн дээр дор хаяж 5000 нэмэгдэх ёстой. Үүнийг хүмүүс огт анзаардаггүй. Мөнгө авч байгаа хүмүүст хэлэхээр огт анзаардаггүй гэдэг. Хичнээн хүн энэ банкнаас тэтгэвэр авдаг мөн хичнээн төгрөг байж болох уу?
Бас ч яахав хүн чанар гаргаж буруугаа хүлээсэн нь сайша�##�тай бна. Гэхдээ энэ олон жил шүүгдэж бусдыг хэрэгт холбогдуулж байхаар эртхэн хийсэн хэргээ хүлээсэн бол шударга ёсонд нийцэх байлаа.
Ene xun bol anxnaasa l gem buruuga xuleej bsn bdgima ene xunees xamaaralgu shaltgaanaar 23 onii 12 saraas xoish shuux xuraldaand xoishlod barag 2 jil bolj bj shiidle
Улсаа худ�##�дсан, хулгайлсан хулгайч, төрөөс төрсөн олигархуудын толгойг илдэг юм байноо
Өө бүр бүлэг байна
..Төрийн банкныхан хүртэл хулгай хийж бна даа
ёстой төрийнх болохоор тэр байхдаа
Toriin bank n xeregt n xoxirogchoor oroltsood bxd torin2 geel shaaj bdg yamanud shu hahaha
Төрийн банкны ховдын булганы с�##�барын ажилтанууд хэдэн жилийн өмнө 27 хүний тэтгэвэр барьца�##�аад зээл шаачихсан байсан бүр цайрцан гарууд тэтгэврээ авахаар очиход зээлтэй гэж гараад бүр арай 14 15 оны үед
Нэг л юм ойлгочих,Төрийн гэсэн юм хэнийх ч биш гэсэн үг.
Хувийн банканд хэзээ ч ийм юм гарахгүй.
Зөвшүү хулгайч нарыг ингээд яллаж улсад учруулсан хохирлыг нь хөрөнгө данс нтрийг нь битүүмжилж хурааж төлүүлж улсыг хохиролгүй болгох ёстойшүү
460саяын хүн 8 жил тэрбумаар идсэн хүн 6 жил.энэ хууль яаж ч үйлчлээд байдаг юм.
Unen shuu turin bank tursuni daraah 50k d
deer uguugui olon khun deer ajillsan bhaa
Үлгэрлэгчид хэтэрхий олон байна даа. Хэдэн тэрбумаар нь з�##�гиж болоод л байна гэж хардаг биз.