УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хамтарсан экспогийн хүрээнд Монгол, Хятад хоёр улс дараах тохиролцоонуудыг хийжээ

Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал ӨМӨЗО-д болж буй Монгол-Хятадын V экспод оролцож, БНХАУ-д ажиллан, дараах яриа хэлцлийг өрнүүлжээ.

Хоёр орны эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэхээр хүрээнд дараах асуудлуудад харилцан тохилцсон байна.

Үүнд:

  • Хятадад нийлүүлэх нүүрсний экспортоо нэмэгдүүлэхээр тохиролцлоо.
  • Монголын экспорт, дамжин өнгөрөх хорио цээрийн зөвшөөрлийг шуурхай олгоход анхаарахаар болов.
  • Хилийн боомтуудыг үе шаттай холбож, саадгүй урсгал нээх талаар санал нэгдэв.
  • Нүүрс тээврийн машины “С” зөвшөөрлийн тоог нэмэх боломжийг судлахаар тохиролцлоо.
  • Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор тээврийн хэрэгслийг автомат, ухаалаг гарцаар нэвтрүүлэх талаар харилцан ойлголцов.
  • Худалдааг хөнгөвчлөх, зохицуулалтын шинэ шийдлүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар санал нэгдлээ.

“Монгол-Хятадын экспо”-д манай улсаас 350 компани оролцов. Энэхүү экспо нь хоёр улсын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх өндөр ач холбогдолтой талбар юм.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button