Нийгэм мэдээ
Дархан-Уулаас хар тамхины хэргээр баривчлагдсан 6 бүлгийн 16 этгээд 22-28 насныхан байжээ

Дархан-Уул аймгаас хар тамхины зургаан бүлгийг олж баривчилсан байна. Тодруулбал, энэ сарын 18-22-ны өдрүүдэд Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрынхан тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчидтай хамтран баривчлах ажиллагааг явуулсан байна.
Улмаар 4 синтетик бодис, мансуурах зорилгоор ургуулан ашигладаг эм бэлдмэл, олсны ургамлыг хураан авчээ. Эл хэрэгт холбогдуулан 22-28 насны 16 этгээдийг цагдан хорьж, байцаалт авч буй юм байна. Тэдний тав нь энэ төрлийн гэмт хэрэгт өмнө нь холбогдож ял шийтгэл авч байсан нь тогтоогдлоо.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЁСТОЙ ГОЁ ЧААЖЭЭ ЛАЛАРУУДАА