Нийгэм мэдээ

Хохирогч: Хүүхдийнхээ живхийг авах гэж гараад таксины жолоочид хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдтал зодуулсан

Өнөөдөр /2025-08-27/-нд таксины жолоочид зодуулсны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болж, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан иргэн мэдээлэл өглөө.

Ингэхдээ "Намайг Ганцацрал гэдэг. Таван хүүхэдтэй, хоёр зээтэй өрх толгойлсон эмэгтэй. 2024 оны хоёрдугаар сарын 25-26-ныг шилжих шөнө зээдээ памперс авах гэж гартал гэрийн хажуугийн дэлгүүр хаалттай байсан юм л даа. Тэгээд цаашаа 24 цаг ажилладаг дэлгүүр ороод гараад иртэл хүйтэн салхитай байсан. Такси барих санаатай гараа өргөн явж байтал дээрээс нэг приус маркийн автомашин ирж, "эгчээ хүйтэнд юу хийж зогсож байгаа юм бэ" гэсэн. Хариуд нь би "миний дүү таксинд явах уу" гэж асуухад "явна аа" гэсэн.

Тэгээд суугаад хөдөлтөл "би дэлгүүр орж болох уу" гээд дэлгүүрээр орсон. Уг нь машинд суухдаа би Өвөршант орох талаараа хэлсэн. Гэтэл шууд өөр чиглэл рүү явчихсан. Би "Өвөршанд руу явна гэсэн шүү дээ" гэж лавлан хэлэхэд шууд нүүр рүү цохисон. Эмэгтэй хүн ганцаараа явж байгааг хэлэх үү маш их айсан. Юу болоод өнгөрсөн талаар санадаггүй. Ухаангүй гурав, дөрвөн өдөр эмнэлэгт хэвтэрт байгаад ухаан ороход бие хөдлөхгүй байсан. Нүүр хавдартай, хамрын яс хугарсан, хүн аймаар болчихсон байсан. Тэр үйл явдлаас хойш би гурван ч удаа хагалгаанд орсон. Одоо хөдөлмөрийн чадвар 70 хувийн алдагдалтай болчихсон. Өдөр бүр өвчин намдаах эм ууж, боолт хийлгэж байгаа.

Намайг зодож, хөгжлийн бэрхшээлтэй болгосон тэр этгээд 28 настай, Энхсайхан гэх залуу байсан. Хэрэг гарснаас хойш 1 жил зургаан сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хэд хэдэн удаа шүүх хурал товлогдож тэр этгээдэд хоёр жил орон нутгаас нь гарах эрхийг хасаж, хоёр сар жолооны эрхийг нь түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Мөн надад сэтгэл санааны хохирол 26 сая өгөх ял оноосон. Гэтэл одоогоор эмчилгээний зардалд нэг төгрөг ч өгөөгүй л байна. Яагаад хохирлын мөнгө гаргаж өгөхгүй байгааг хуулийн байгууллагаас тодруулахад "Ажил олдохгүй байна. Ажил хийгээд мөнгөтэй болохоороо өгье" гэж хэлсэн байсан.

Камерын бичлэгээс харахад намайг 15 минутын туршид зодсон байсан. Тэгчхээд яг л хог гаргаад хаяж байгаа юм шиг зам дээр орхиод л явчихсан. Маш хэрцгий. Би ямар ч гэмгүй, хүүхдийнхээ памперс авахаар гарсан таван хүүхэдтэй ганц бие эмэгтэй шүү дээ. Ядаж эмнэлгийн гадна орхиод явахгүй дээ гэх бодол ч хаяа төрөх юм.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
kkkk
kkkk
8 сар 27, 2025 15:58

ter lalriin zurag hurgiig gargadgui bhdaa

Зочин
Зочин
8 сар 27, 2025 16:16

ЯАСАН ОВОО ГОШНОГО ВЭ? ХӨӨШ ХЭН ГЭНЭЭ ЧИ ӨӨРИЙГӨӨ ҮХДЭЛ БОЛСОН ГЭЖ ТООЦООРОЙ

Иргэн
Иргэн
8 сар 27, 2025 19:23

Huniig hohirooson bish hohirson hund l shiitgel uguh yum, bi lav hils heregeer ger buliin hichirhiilel uildsen gej hohirson

Бодит байдал
Бодит байдал
8 сар 27, 2025 19:51

Хүний эрхийн комисст гомдол бичгээр гаргана уу.Энэ эмэгтэйд туслах өмгөөлөгч байхгүй юу,Өмгөөлөгчдийн холбооныхон!

Зочин
Зочин
8 сар 27, 2025 20:40

Yanaa yamar aitar yum be gemgui huniig ingej zodchood zugr yvj bga yum uu ajil oldohgui bna gene uu yal shiitgel awaagui yum uu mongold huuli durem gedeg yum bna uu

Зочин
Зочин
8 сар 27, 2025 22:14

Иим яргачныг яагаад эрх чөлөөтэй явуулаад байдаг юм шоронд нь хатаагаачээ

Зочин
Зочин
8 сар 27, 2025 22:43

Заваан амьтан бэ ? Яагаад машинд нь суусан бол гэж бодсон. Өөрөө асуусан байна. Амьдр�##�д ийм муухай хүмүүс байдаг гэсэн. Шөнө гарч олзоо хайдаг яг араатан шиг хүмүүс байдаг гэсэн. Явган дэлгүүр орж болсон бол явган буцахгүй дээ. Шөнө хүний машинд эр ч бай эм ч бай бүү суу гэж гадаадын цагдаа нар анхааруулдаг. Яагаад гэвэл иймэрхүү зэрлэг хүнтэй зорьсон хүнтэй гай болоод таарв�##� эрэгтэй хүн ч өөрийгөө хамга�##�ж чадахгүй гэж үздэг. Аюултай газар амьдардаг бол шөнө яв�##�тгүй. Хотын төвд ч ялгаагүй аймаар зүйл тохиолддог. 2. Яасан өөдгүй шүүгчид шүүгээ вэ ? 3. Машинд суухдаа зэрэгцэж битгий суу. Гудамжаар явахдаа хүмүүс гараа сунгаад шууд хүрэхгүй зайтай явах, зөрөх хэрэгтэй байдаг. Үүнийг манайхан тоодоггүй хүнтэй наа лдах шахам өнгөрдөг.

Last edited 13 Минут Өмнө by Зочин
Зочин
Зочин
8 сар 27, 2025 22:47

Мөнгө төгрөг олдохгүй байна. Ядаж ялыг нь өгүүлбэл бусад хүмүүсийг хохирогч болохоос хамгаа лна.

Зочин
Зочин
8 сар 27, 2025 22:56

Ямар б�##�мад танхай нөхөр вэ.я�##�аа гэж хүн зодож бгаа юм бэ.Ял нь хөнгөн байна.Учруулсан хохирлын мөнгийг нь шүүх гаргуулж өгөх хэрэгтэй шүү дээ.Хүнийг эрэмдэг хөдөлмөрийн чадваргүй болгочхоод

Холбоотой мэдээ

Back to top button