Улс төрийн мэдээ

С.Бямбацогт: Х сар гэхэд "Эрдэнэт"-ийн овоолго ашигладаг компаниудын 34 хувийг, эсвэл түүнд дүйцэх АМНАТ-ийг авч эхэлнэ

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн, гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт,

“Байгалийн баялгийн өгөөжийг тэгш шударга хүртээх Үндсэн хуулийн заалт бий. Үүнийг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан байдаг. Үр өгөөжийн дийлэнх Монголын ард түмэнд ноогдох зарчимтай.

Энэ хүрээнд миний бие Эрдэнэт, Дархан хотуудад ажилласан. Эрдэнэтийн овоолгыг ашигладаг гурван компанитай танилцсан.

Эрдэнэтийг дагасан тендер, гэрээ, овоолгын гэж гурван хулгай бий гэдэг. Тендерийн хулгай бол алга болсон. Гэрээний хулгайн тухайд ч ашигт малтмалыг биржээр арилжаалдаг болсон тул зогссон. Одоо овоолгын хулгай л үлдээд байна.

Байгалийн баялгийн өгөөж буюу “Эрдэнэт үйлдвэр”-ийн үүсмэл гурван орд дээр гурван компани үйл ажиллагаа явуулж байна. Эндээс хэсэгхэн гэр бүл л илүү ашиг хүртдэг болчихоод байна. Энэ бол хаягдал биш, баялаг юм. Тиймээс ЗГХЭГ, “Эрдэнэс Монгол”-ын төлөөлөл,

  • “Ачит ихт”
  • “Зэс эрдэнэ”
  • “Эрдмэнэ” компаниудтай уулзсан.

Богино хугацаанд Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхээр дэд ажлын хэсэг байгуулсан. Өнөөдрөөс ажилдаа орж байна.

“Ачит ихт” бол 10 жилийн дотор 1.7 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн байна. Гэхдээ “Эрдэнэт үйлдвэр”-т 30 тэрбумыг төлсөн. Одоо үндсэндээ овоолгыг үнэгүй ашигладаг.

Харин “Эрдмэнэ” компани 639 тэрбумын борлуулалтын орлоготой. 25 хувийг нь “Эрдэнэт үйлдвэр” эзэмшдэг. Үүнийг 34 хувь болгон нэмэгдүүлэх шаардлагатай.

“Зэс эрдэнэ” компани бол туршилтын үйлдвэр нэрээр төлбөр, татвар төлдөггүй юм байна. Тийм учир Үндэсний баялгийн сангийг агуулгыг үүсмэл ордууд дээр эхэлж хангуулъя гэж үзээд байгаа.

 Үүсмэл ордын 34 хувь, түүнд дүйцэх АМНАТ-ийг энэ хэлэлцээний үр дүнд авдаг болно.

Өөрөөр хэлбэл аравдугаар сард багтаж, үүсмэл ордын асуудлыг нэг талд нь гаргана.

Дараагийн асуудал бол, Дарханы төмөрлөг, Хөтөлийн цемент шохой, “Эрдэнэт” үйлдвэрүүд дээр ажиллалаа.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг илүү сайн ажиллуулж байж хий валют урсдаг байдлыг багаснана. 100 мянган тонны хүчин чадалтай байгаа. Гэтэл 10 гаруй хувийг л ашиглаж байна, өнөөдөр. Тэгвэл хувийн хэвшилд 9 үйлдвэр байна, дахиад хэд хэдэн төсөл эхэлж байгаа. Хувийн хэвшил хаягдал төмөр боловсруулж ашигтай ажиллаж болно гэж үзээд байхад, Дарханы төмөрлөгийн үйлдвэр эсрэгээрээ явдаг. “Эрдэнэт үйлдвэр” 2.2 саяар авчих ган бэлдцээ Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 3.5 саяар авдаг байх жишээтэй. Тиймээс үйлдвэрлэлийг нэмэх, үнэ өртгөө багасгах зэрэг үүрэг болгосон.

Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр бараг зогссон, олдог орлого гэж байхгүй болсон. Нэг төгрөгийн орлого олохын тулд 1.7 төгрөгийн зардал гаргаж байна. Үйлдвэрлэл явуулах тусмаа алдагдалд ордог ТӨХК байх хэрэггүй. Бусад цементийн үйлдвэр ашигтай ажиллаж л байна шүү дээ.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн тухайд үйл ажиллагаа нь сайжирсан байна. Хүчин чадал нь нэмэгдсэн, ашиг ч өссөн. Хүдрийн үйлдвэрийг өөрсдөө барьж, жигдрүүлсэн байна. Худалдан авалтыг шударга явуулдаг болсон байна зэргээр дэвшил байна.

Удирдлагуудынх нь цалинг үр дүн, бүтээмжид нь холбодог байх тухай ярьж байна. Мөн илүү зардал гаргадаг нийгмийн дэд бүтцийн хэсгүүдий нь хэрхэх вэ гэдэг дээр судлах шаардлага бий болж байна. “Эрдэнэт үйлдвэр” дээр дахиад сайжруулах тодорхой асуудлууд бий гэдгийг хэлье" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 27, 2025 15:35

Baga solior. Hudalch

Зочин
Зочин
8 сар 27, 2025 16:11

Хөтөлиин цемент шохойн үйлдвэрииг Наранбаатар ажиллуулж байхдаа ашигтай ажиллуулаад байсан биздээ Наранбаатарыг х�##�ж хаячихаад ашиггүй ажилладаг гээд сах�##� эрдэнэбилэгтээ бэлэглэх гэж байгах юм биш биз Уг нь Хөтөлиин цемент цементиин үнииг тогтоож барьж байсан биздээ

Холбоотой мэдээ

Back to top button