“Та бүхний англи хэлний багш, биеийн тамирын багш хоёр чинь хоорондоо гэрлэхээр боллоо”

Алдарт дуучин Тейлор Свифт сүй тавьснаа зарлалаа.
Америк хөлбөмбөгийн "Kansas City Chiefs" багийн тамирчин Тревис Келситэй 2023 онд үерхэж буйгаа зарласан тэрбээр сүй тавьснаа өөрийн инстаграм хуудастаа бичжээ.
Тэрбээр, “Та бүхний англи хэлний багш, биеийн тамирын багш хоёр чинь хоорондоо гэрлэхээр боллоо” гэсэн гарчигтай нийтэлжээ.
Тейлор Свифт, Тревис Келси хоёрын харилцаа 2023 оны долоодугаар сард Т.Келси New Heights подкастын үеэр Тейлор Свифтийн тоглолтыг үзсэнийхээ дараа дуучин бүсгүйтэй уулзаж, утасны дугаараа өгч чадаагүй хэмээн “гомдоллосноос” эхлэлтэй. Уг үйл явдлын дараа Тейлор Свифт өөрөө Т.Келситэй холбогдож, түүнтэй болзож эхэлжээ. 2023 оны арванхоёрдугаар сард Тейлор Свифт "Time" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Тревис Келситэй хэрхэн үерхэж эхэлсэн тухайгаа дурдаж, олон нийтэд анх удаагаа албан ёсоор харилцаагаа зарласан юм.
Тэднийг олон нийт англи хэлний багш, биеийн тамирын багш гэж тохуурхдаг байжээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
"Тохуурхах" ч биш дээ, бараг "өхөөрдөх" л байхаа даа !