Эм, эмнэлгийн хэрэгслийн хомсдол үүсэж, иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохироход ойрхон байна

Эм ханган нийлүүлэгч байгууллагууд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу эрүүл мэндийн байгууллагуудад эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлдэг. Гэтэл эрүүл мэндийн байгууллагууд эм, эмнэлгийн хэрэгслийн төлбөрөө гэрээт хугацаандаа барагдуулаагүй улмаас он дамнасан авлага үүсэж, одоог хүртэл бүрэн төлөгдөөгүй байгаа аж.
Энэ aсуудлаар Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн "Эм" холбооны гүйцэтгэх захирал И.Балжиннямаас тодруулахад,
Нийслэл, дүүрэг, аймаг, лавлагаа шатлалын эмнэлэг гээд бүгд өртэй. Өнгөрсөн оны төлбөрийн үлдэгдэл гэхэд бараг 10 гаруй тэрбум төгрөг байна. Шинээр үүсээд байгаа хугацаа хэтэрсэн буюу 60 хоногоос дээш болон 7, 8 сарын төлбөрийн үлдэгдэлтэй эмнэлгүүд ч байгаа. 16 байгууллага дээр авсан судалгаагаар 100 гаруй тэрбум төгрөг болчихсон байна. Харин салбарын хэмжээнд аваад үзвэл 240-250 тэрбум төгрөгт хүрчихсэн.
Асуухаар Сангийн яам хязгаарлалт тавьчхаад төлбөрөө төлж чадахгүй байна гэдэг. Гэтэл Сангийн яам бүх асуудлыг нь шийдээд мөнгө, төгрөгийг нь өгчихсөн. Танай яамны асуудал гээд байгаа. Энэ хэвээр үргэлжилбэл оноос өмнө эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлдэг бүх байгууллагын нөөц дуусна. Өр төлбөрөө барагдуулаагүйн улмаас гадаадын нийлүүлэгч компаниуд гэрээгээ цуцлаад эхэлсэн. Эм, эмнэлгийн хэрэгсэлгүй бол эмч, эмнэлэг байгаад нэмэргүй. Дагаад иргэдийн эрүүл мэнд, амь нас эрсдэлд орж байгааг санах хэрэгтэй байна" гэв.
Энэ асуудлыг шийдэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан зургаан яамны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдах гэж байгаа.Тэд хаана ямар алдаа гарсныг олж тогтооно гэх. Гэсэн ч үүнээс өмнө холбоонд санхүүжилт юу юунаас илүү хэрэгтэй байгаа. Өөрөөр хэлбэл энэ ажлын хэсгийн дүгнэлтийг харж суух хугацаа үлдээгүй гэдгийг нэгдсэн холбооны захирал хэлж байна.
Нөгөө талд Сангийн яам, Эрүүл мэндийн яам хоёр уг асуудлыг дундаа булзааруулж, "шидэлцэж" байгаа нь хачирхалтай. Хэрэв Сангийн яам бүх асуудлыг шийдсэн гэдэг үнэн бол эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн рүү асуудал чиглэгдэнэ. Нэмээд асуудал ийм дээрээ тулчхаад байхад ажлын хэсгийг ахалж буй гэх Л.Мөнхбаатар сайдын ажлын хэсэг яагаад одоог хүртэл байгуулагдаагүй байна вэ зэрэг олон асуудал хөвөрч байна.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жавхлан үнэхээр ажил хийж чадахгүй бна. Зайлаад өг
ХЭРВЭЭ ЭНЭ БАЙДЛААС ЧАДРАХААР БОЛ ДАГУУЛЖ ЯВНАА БЫСДА ЖАВХЛАНГ ТООС МАНАРУУЛАН ЧИРМОЙ
Энэ Чинбүрэн эрүүл мэндийн сайд болоод с�##�бар нь бүр дордоод байгаа юм биш үү ?! Одоо өрхийн эмнэлэгт шинжилгээ өгөх болохоор санхүүжилт байхгүй гсн юм яриад өнөө хүнд сурт�##�тай эмч, сувилагчид нь сул ц�##�ин аваад л байж байдаг. Мөнхсайхан сайдын үед эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад их сайн бсн.