Л.Оюун-Эрдэнэ улс төр эхлүүлснээ албан ёсоор зарлав уу

АН даргаа солих гээд, ИЗНН Засгийн газраас гарах болж, МАН ч Их хурлаа угтсан улс төрөө идэвхжүүлээд байна.
Энэ дунд хамгийн хүчтэй сөрөгч өрнөлийг эхлүүлэх хүчинд тооцогдох нь дамжиггүй, Ерөнхий сайд асан бөгөөд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийн нүүр хуудастаа пост бичсэнээр өнөөдрийг эхлүүлж байна.
Тэрбээр “Худал хурдан ч үнэнд гүйцэгддэг...” гэсэн байна.
Хавар “Огцрох амархан” жагсаалын ард өөрт нь итгэл үзүүлэх эсэх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлснээр ажлаа өгч, огцорсон Л.Оюун-Эрдэнэ ийнхүү анх удаа улс төрийн шинжтэй мэдэгдэл хийсэн нь энэ юм.
2025.12.31-нээс өмнө намууд Их хурлаа хийж, дүрмээ өөрчлөх ёстой. Энэ цаг хугацааны хайчинд АН ч, МАН ч даргаа өөрчлөх юм. Харин МАН-ын даргаар одоо хэн болох вэ гэдгээс МАН доторх үеийн тэмцэл хэрхэн үргэлжлэх тодорхойлогдоно.
АТГ-аас орлогы нь нотоллоо гээд мэдэгдчихсэн тул харьцангуй зоримгоор сөрөх улс төрөө бэлтгэж байгаа Л.Оюун-Эрдэнэ энэ постоор юу илэрхийлэв.
Мэдээж олон нийтэд энэ нь “Эргэн ирэлт”-ээ зарласан явдал гэж ойлгогдож, тэгж бууж байна. Сүүлийн үед Л.Оюун-Эрдэнийг орон нутагт хэд хэдэн улс төрийн уулзалт зохион байгуулж яваа талаар хэвлэлд бичсэн.
Ямартай ч энэ бол Л.Оюун-Эрдэнэ зүгээр суухгүйгээ мэдэгдсэн явдал боллоо.
“Намрын улс төр эхэллээ” гэж олон удаа бичиж байгаа ч жинхэнэ эхлэл эндээс, өнөөдрөөс тоологдох болов уу.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БОЛОВСРОЛ , МЭДЛЭГГҮЙ ХООСОН ТОЛГОЙГ ХӨӨРГӨДӨН ХУРУУНЫ ХҮҮХЭЛДЭЙ БОЛГОСОН МАНАН БҮЛЭГЛЭЛ АМЬ ТЭМЦЭЖ БАЙНА ! ГЭВЭЛ АРАЙ ИЛҮҮ ҮНЭНД ДӨХНӨ !!!
МОНГОЛЫН УЛС ТӨР ГЭЖ НЭГ САЙХАН САЛБАДАЙНУУД УНАГААЛ ДЭВШҮҮЛЭЭЛ ОДОО БОКСЫН РИНГЭН ДЭЭР ДАХИН ГАРЧ ЗОДОЛДОХ НЬ БООЦООГОО ӨСГӨЕӨӨ МАНАЙХААН ХӨХ БУЛАНГААС ОЮУК УЛААН БУЛАНГААС ОДОО Ч ХҮЧИРХЭГ БАЙГАА ХҮҮК ҮЗЭХ НЬ СОНИРХОЛТОЙ ТОГЛОЛТ ШҮҮ.
Улс орны эдийн засгийг сүйрүүлсэн хүнд хариуцлага тооцох хууль байна уу