Улс төрийн мэдээ

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК ₮72 тэрбумаар вагон түрээсэлнэ

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК 72 тэрбум төгрөгөөр вагон түрээслэх тухай тендер зарласан байна.

Уг тендерээ өчигдөр бую /2025-08-27/-ны өдөр зарласан бөгөөд материал хүлээн авах хугацаа ирэх сарын 23 хүртэл байгаар товложээ. Ингэхдээ тендерийн нийт өртөг болох 72 тэрбум төгрөгийг өөрийн хөрөнгөөс гаргахаа илэрхийлсэн байна. Шаардлагын хувьд, агаарын хур тунадаснаас хамгаалах шаардлагагүй, нунтаг, буталсан ширхгийн болон бусад төрлийн ачаа бараа тээвэрлэхэд зориулагдсан 100 ширхэг хагас вагон байх юм.

Вагоны техникийн ерөнхий үзүүлэлт нь

Дээрх техникийн үзүүлэлтүүдийг хангасан вагон эзэмшигч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

1. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төмөр замын тээврийн үйл ажиллагаанд оролцоход саадгүй байх.

2. Түрээслүүлэх вагонууд нь зуны болон өвлийн тээвэрт бэлтгэх үзлэг засварт орсон байна.

3. Түрээслүүлэх вагонууд нь үечилсэн засвар буюу их засвар болон дунд засварт орсон техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна.

4. Төмөр замын байгууллагад өр төлбөргүй байх

5. Ашиглалтын явцад хийгдэх урсгал засвар үйлчилгээг түрээслэгч тал хариуцна. /Ашиглалттай холбоотой бусад асуудал болон үүсэх эрсдэлээс хамгаалах зохицуулалтуудыг талууд харилцан тохиролцож шийдвэрлэж болно./

6. Гүйцэтгэгчийн түрээсээр ашиглуулж байгаа вагон төлөвлөгөөт засварт явах үед солилцооны вагоныг захиалагчид урьдчилан ирүүлсэн байна. Засварын хугацаа дуусаж тээвэрт ашиглах боломжгүй вагоны түрээсийн төлбөр болон бусад холбогдох зардлыг Захиалагч хариуцахгүй.

7. Солилцооны вагоныг нөхөж ирүүлээгүйгээс шалтгаалан 1 цуваан дахь вагоны тоо бүрдээгүйгээс экспортын ачилт хийх боломжгүй болсон тохиолдолд ачилтад оруулахгүй бөгөөд түрээсийн төлбөр болон сул зогсолт, зам ашиглалт зэрэг холбогдох зардлыг Захиалагч хариуцахгүй.

Тендертэй холбоотой бусад дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харах боломжтой.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button