Улс төрийн мэдээ
Ардчилсан намын ҮБХ хуралдаан эхлэх гэж байна

Ардчилсан нам Үндэсний бодлогын хорооны хуралдаан /2025.08.28/ эхлэх гэж байна.
Үүгээр Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлж, 2025.12.31-нээс өмнө дүрмээ шинэчлэх үү. Эсвэл дүрэм шинэчлэхээс өмнө намын даргаа өөрчлөх үү гэдгийг хэлэлцэх чигтэй байгаа юм.
Хэрэв дүрмээ шинэчлэхээс өмнө даргаа сольчихвол УДШ-д бүртгэх эсэх нь маргаантай болно гэсэн байр сууриуд илэрхийлэгдэж байгаа. ҮБХ, Их хурлыг товлон зарласан талуудын хувьд дүрмээс урьтаж дарга өөрчлөх чиглэлд ажиллаж байна.
Мөн өнөөдөр АН-ын Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл хуралдсан ба Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн шинэчлэн боловсруулсан намын Үндсэн дүрмийг ҮБХ-гоор хэлэлцэхээр шийдвэрлэлээ хэмээн мэдээлсэн юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud