Л.Гантөмөр: Намын даргын сонгууль явуулах чиглэлийг би өөрөө өгсөн. АН рейтингээр МАН-аас илүү байгаа

АН-ын Үндэсний бодлогын хуралдаан эхлэх гэж байна. Хуралдааны өмнө АН-ын дарга Л.Гантөмөр байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Намын даргын сонгууль явуулах чиглэлийг ҮБХ-нд өгч байгаа. Миний хувьд үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана. Өнөөдөр ҮБХ-ны хурал дээр албан ёсоор гаргах юм. Журамдаа нийцүүлэн бид шинэ намын даргаа сонгоно.
Ардчилсан нам бол зовлон үзсэн. Хэд хэд хуваагдаж, даргагүй, бүртгэлгүй гэж явж байсан. Одоо албан ёсны байгууллага нь хурлаа хийж, албан ёсны шийдвэрээ гаргана.
Аль ч судалгаагаар өнөөдөр АН нэгдүгээрт байгаа. Эрх баригч намаас рейтингээр илүү гэсэн үг.
Тэгэхээр АН-ын дарга эв нэгдлийг хангаж, үнэнчээр ажиллах зайлшгүй шаардлага байна. Мэдээж хүчтэй сөрөг хүчний ажил хийх үүрэгтэй. Шинэ дүрмийн дагуу бүх шатны бүтцийг дахин зохион байгуулах гээд олон үүрэг шинэ намын даргад очиж байна" гэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.