Улс төрийн мэдээ

О.Алтангэрэл, Л.Мөнхбаясгалан, Ч.Лодойсамбуу нар АН-ын даргад дэвших боломжгүй боллоо

Ардчилсан намын ҮБХ-ны хуралдаан үргэлжилж байна.

Хуралдааны эхэнд намын дарга Л.Гантөмөр өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгөх өргөдлөө уншиж танилцуулсан.

Улмаар шинэ даргыг сонгох сонгуулийн товыг зарлах, Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг батлахаар хуралдаж байгаа аж.

Мөн нэр дэвшигчдэд тавигдах шаардлага нь аль дүрэм, журмаар явахыг тодорхой болгожээ. Үүгээр бол "Намын даргад нэр дэвшигч нь ҮД зөрчиж шийтгэл хүлээгээгүй, намд элсээд 10 жил болсон, тухайн үеийн хүчин төгөлдөр ҮБХ-ны нийт гишүүдийн 10 хувийн дэмжлэг авч, гарын үсэг зуруулсан, намын сонгуульт гишүүн (ҮБХ, ҮЗХ)-ээр 4-өөс доошгүй жил ажиллаж байсан гишүүн байна" гэсэн заалтыг баримтлахаар болжээ.

Энэ дагуу Ч.Лодойсамбуу, Л.Мөнхбаясгалан, О.Алтангэрэл нарын хувьд нэр дэвших боломжгүй болж байна.

Тус журамд өөрчлөлт оруулах санал гараагүй гэдгийг АН-ын гишүүн Ч.Лодойсамбуу тодруулга өгөхдөө хэллээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 28, 2025 16:50

Баттулгын санаарх�##�ыг тас цохиж бгаам бна, зөв зөв !

Зочин
Зочин
8 сар 28, 2025 18:39

Даргад санаархаж нэрээ дэвшүүлэх гэж байхдаа дүрмээ уншихгүй яасын. Дүрмээ мэдэхгүй хүн яаж дарг�##�на гэж бодсон юм бол. Өчүүхэн мэдлэгтэй, том санаатай өрөвдмөөр ч амьтад юм даа.

Зочин
Зочин
8 сар 28, 2025 19:00

Тэгвэл Баярцогтмаа энэ ш�##�гуурт нь тэнцэж байгаа юм байх даа.

Холбоотой мэдээ

Back to top button