УЛС ТӨР

У.Хүрэлсүх “хунтайж” нарыг ДЭВШҮҮЛЭХГҮЙ байхаар тооцсон уу

Сонгуулийн товлосон хугацаа өдөр хоногоор ойртож буй энэ үед улстөрийн намуудаас  УИХ-д нэр дэвших 76 мандатын эздийн нэр хөшигний ард идэвхтэй яригдсаар байна. Улстөрийн намууд УИХ-д нэр дэвшигчдээ дотоод дүрмээрээ сонгодог гэх ерөнхий тодорхойлолтой. Гэвч намын удирдлагын багт илүү таалагдсан хүмүүс тойргийн мандат өвөртөлдөг нь нууц биш.

Тиймээс ч энэ удаагийн 76-аас тодорхой хэсэг нь хасагдаж, шинэ нэр дэвшигчдэд мандат олгон гэх хүлээлт өндөр байна.  Улстөрийн намуудын тогоонд хар зургаараа 76 мандат хэдийнэ зурагдаж, хэн хэн хасагдах талаарх мэдээлэл ч хүчтэй яригдах болов. Энэ удаа бид МАН-ын мандатаас хасагдахаар яригдаж буй “хунтайж” нарын мэдээллийг хүргэж байна.

АЖИЛ ХЭРЭГЧ Г.ТЭМҮҮЛЭН

“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн төрсөн хүү Г.Тэмүүлэн 2016 онд УИХ-д шинээр сонгогдсон. Архангай аймгийн сонгогчдын итгэлийг хүлээж, парламентад тухалсан тэрээр өмнө нь НАМЗХ-ны Ерөнхийлөгч, Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байсан түүхтэй. Мөнхүү Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан  нэгэн билээ.

МАН-ын үе үеийн удирдлагуудтай ойрын харилцаатай явсаар ирсэн Ч.Ганзоригийг “Эрдэнэт” үйлдвэрээс “зувчуулсан” мөнгөөрөө хүүгээ улстөрд сойсон гэх шүүмжлэл тасардаггүй. Хэдий тийм ч Г.Тэмүүлэн өнгөрсөн хугацаанд Оюутолгойн асуудлаар хамгийн голч, няхуур дуугарч, бусад хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн үеэр “цаасанд нухлагдсан” гэдгээ чамгүй сайн харуулж чадсан.

Тэр улстөрийн аливаа лобби, бүлгийн тохиролцоонд ороод байдаггүй. Тойрог руугаа ихэвчлэн ганцаараа яваад ажиллачихдаг, бүлгийнхээ хуралд ч  нэг их суудаггүй “вакум” нэгэн билээ. Түүнийг УИХ-ын гишүүн байх хугацаанд Ч.Ганзориг нарын хэрэг шүүх дээр нам гацаж, өөрөө ЖДҮХС-гаас зээл авсан гэх асуудалд орооцолдсон ч чимээгүй өнгөрч буй.

Улстөрийн хүрээнд Г.Тэмүүлэнг намаасаа мандат авах магадлал хамгийн багатай гишүүнээр нэрлэж байна. Ерөнхий сайдын зүгээс ч тэр албан бус байдлаар сайн эцэг эхийн нөлөөгөөр улстөрд орж ирсэн хүмүүсийг дэмжихгүй гэх байр суурь илэрхийлсэн гэгдэж буй юм.

“АДАРЧ ТЭРСЭГЧ” Н.НОМТОЙБАЯР

 Тагнуулын байгууллагад алба хашиж, дэд сайдын суудалд заларч явсан тэрээр хоёр дараалан УИХ-д сонгогдсон. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албанд хүртэл зүтгэж үзсэн билээ. Хаа очиж сайд байх хугацаандаа нэлээд ажил амжуулах чин хүсэлтэй, амбицтай байсан гэлцдэг.

Болох бүтэхгүй хэрэг төвөгт  байсхийгээд л орооцолдож, тэр тоолон биеэ өмөөрөн хэвлэлийн хурал хийж, шалгаж буй сувбьект рүүгээ сэтгүүлчдийн нүдэн дээр утсаар залгах гэхчлэн элдвийн л үйлдлийг Н.Номтойбаяр гишүүн хийдэг. Жолооч нь хар тамхины хэрэгт орооцолдож, өөрийнх нь сууж явсан машин мотоциклтой иргэний амь насыг хохироон, хамгийн сүүлд л гэхэд Г.Батхүү агсны асуудлаар худлаа мэдүүлэг өгсөн гэх дуулианд нэр  холбогдов.

Эдүгээ тэрбээр ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүүтэй зодолдож, БНСУ-д эмчлүүлэхээр явсан гэгдэж буй. Түүнийг зарим хэвлэлүүд УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ намынхаа даргад хэлсэн гэж мэдээлсэн. Одоогоор энэ талаар Н.Номтойбаяр гишүүн албан ёсоор дуугараагүй байгаа юм. МАН-ын дарга У.Хүрэлсүх түүнд мандат өгөхгүй гэдгээ илэрхийлсэн гэгдэж буй ч эцэслэн батлагдаагүй байна.

“ЧИМЭЭГҮЙ” О.СОДБИЛЭГ

МАН-ын өнөөгийн хамаг л томчуудын хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүрэхэд тусалж явсан гэгддэг Ш.Отгонбилэг агсны хүү Содбилэг эдүгээ УИХ-д сууж буй. Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн тэрбээр монголын хөрсөнд нэг л сайн бууж өгөхгүй байна уу даа гэмээр сэтгэгдэл төрүүлдэг.

Тэр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нам гүм, хэт чимээгүй байв. Судалгаагаар О.Содбилэгийг Эрдэнэт хотод муу рейтингитэй гарсан гэгдэж буй. Уг нь сурсан мэдсэнээ ил гаргаад, олон нийтэч байдлаар пиартаа илүү анхаарсан байдлаар явсан бол О.Содбилэгийг улстөрийн хүрээнийхэн “супер толгой” гэж тодорхойлдог.

Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан нийгэмд үр хүүхдийг  нь аав ээжийнх нь гэмээр “яллаж” болохгүй. Тиймээс ч  эцэг эхийн нөмөр нөөлгөөр улстөрд орж ирсэн гэгддэг хунтайж нарыг өнөөдөр бид зүхэж харж хэрхэвч болохгүй билээ. Гэхдээ тэдний өмнө өөрийгөө хэн болохыг харуулах, хаашаа явахаа нийтэд илэрхийлэх,  тэмцэх, олон нийтэд танигдах, өөрийн “Би”-гээрээ харагдах эрх чөлөө нь нээлттэй байгаа билээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
asdfa
asdfa
2020-01-14 09:59

gagagaga gagagag gagag agaga

Зочин
Зочин
2020-01-14 12:28
Reply to  asdfa

Хүний эрх

Зочин
Зочин
2020-01-14 10:14

Зөвөө. Эднийг нэр дэвшүүлсэн ч гарахгүйлдээ. Ер нь МАН-аас гарах хүн цөөндөө. Гэхдээ АН-аас дээрээ. АН бол улс төрөөс холхон байж байгаад хэ

GO Gan-Od
GO Gan-Od
2020-01-14 13:39

Эбэгийн хүү БЗД ээс,Батхүү агсаны хүү Б.Ганхөлөг Өвөрхангай аймгаас,Н.Батбаярын хүү Б.Жарг�##�ан Архангай аймгаас,Сү Батболдын хүү Баттүшиг

Зочин
Зочин
2020-01-14 13:47

Зөв зөв. Тэмүүлэн Бол Фрийдландын тагнуул. Номт одоо болноо. Содоо ч гэсэн. Монголчууд гэр бүлд нь зөндөө л тус хүргэлээ

Unshod
Unshod
2020-01-14 13:52

Peeh yamar muuhai pyaldaga niitlel ve. Hudaldagdsan ene balai site ruu dahij orohgui ee

зочин
зочин
2020-01-14 14:38

Содбилэг хааны удам биш биз дээ.Олигтой юм хийдэггүй нөхөр байна лээ.

Сүү уугч
Сүү уугч
2020-01-14 19:57

Odoo baigaa emegteichuud yostoi hereggui

Зочин
Зочин
2020-01-14 21:08

Хулгайн мөнгөөр тэжээсэн хүүхдүүдээ төр засгаас холхон байлгаарай үе үеийн хулгайч эцэг эхчүүдээ

Хулгайч нар
Хулгайч нар
2020-01-15 01:04

Удмаараа Хулгайчын үр удмын нь Монголын төрд гутлын улын мөрын Хэрхэвч Гишгүүлж Бологүй!!! Хэдэн үеээрээ Хулгайчын Удмынхан гэж Хара�##�гана!!

Зочинмонгол
Зочинмонгол
2020-01-15 13:09

МАН ЗЭЭЛ ТЭГЛЭСЭН 229000 ХҮНИЙХЭЭ ТООГООР САНАЛ АВНА ГЭЖ ТООЦСОН
БОЛОЛТОЙ ХАРИН БИД МАНАН.д ЛАВ САНАЛ ӨГӨХГҮЙ

Зөвлөгөө
Зөвлөгөө
2020-01-15 22:55

Эд нар дээр нэмээд Мөнхбат, Хаянхярваа, Мие, Ундраа, хэлгүй толгой Сү Батболд, з�##�ьт Лүндээ гээд МАНАН-гийнхныг �######�уулах ёстой.

иргэн
иргэн
2020-01-17 09:34

Юун хунтайж вэ. хулгайч луйварчид

Зочин
Зочин
2020-01-19 20:05

ЖДУ нарыг бүү сонго

Холбоотой мэдээ

Back to top button