Улс төрийн мэдээ

410 мянган сурагчид Г.Занданшатар "Эрхэм дүүдээ" хэмээн хаяглаж, 12 төрлийн захидал хэвлэн тараажээ

Боловсролын сайд П.Наранбаярыг есдүгээр сарын 1, хичээлийн шинэ жилийн өдрөөр сурагч бүрд нийт 10 тонн захидал хэвлэж, тараана гэсэн мэдээлэл түгээд байв.

Өнөөдөр энэ захидлын зарим нь сурагчдад иржээ.

Уг захидал нь "Ерөнхий сайд Г.Занданшатараас" хэмээх хаягтай бөгөөд 1-12-р ангийн бүх сурагчдад хүрэх аж.

Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 171 ерөнхий боловсролын сургууль, төрийн бус өмчийн 155, нийт 326 ЕБС үйл ажиллагаа явуулж, бага ангид 189 мянга 634, дунд ангид 145 мянга 652, ахлах ангид 76 мянга 987, нийт 412 мянга 273 хүүхэд суралцана гэсэн статистик бий.

Тэгэхээр 410 мянга гаруй ширхэг захидал хэвлэгдсэн болж таарч байна.

Захидлыг Ерөнхий сайд Г.Занданшатар бичсэн бөгөөд энэ талаараа "Эрдэм ном сурах үйлсэд тань би урам зориг, эрч хүч өгөх зорилгоор анги бүрийн сурагчдад зориулан 12 төрлийн захидал бичлээ.

Миний захидлууд танд сайн хүн, сайн сурагч байхын үнэ цэнийг сануулж, багшийнхаа үгийг хүндэтгэж сонсох, найзууддаа халуун дотноор хандах, “баярлалаа” гэж үргэлж хэлж байхыг уриалж байна" гэж нүүр хуудастаа бичжээ.

Өөрөөр хэлбэл 1-12-р анги тус бүрд зориулж, 12 тусдаа захидал бичсэн болж таарч байна.

No description available.
Ахлах ангийн сурагчдад зориулж бичсэн Г.Занданшатарын захидал

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 1, 2025 10:49

Занданшатар захид�##�даа манай намын ах, эгч нар шигээ хулгайч, авлигчид л битгий болчихоорой! Бусад нь яахав зөв хүн л болж үзээрэй, хүүхдүүд ээ! Гэж бичсэн байв�##� яах бол?

зочин
зочин
9 сар 1, 2025 11:30

Энэ захидлыг чинь хэн унших вэ? Уншаад ямар мэдээлэл, мэдлэг авах вэ? Аав, ээж, өвөө эмээ, ах эгч нь өдөр бүр з�##�хт�##� нь хэлдэг хэдэн үг л байна. Захидлыг нь хэдэн хүн бэлдсэн, хэвлэх, түгээх гээд хичнээн зард�##� гарсныг нийтэд мэдээллээч. Үүний оронд гарсан зардлаар нь ядаж сумын, хотын захын сургуулиудын сурагчдад ядаж 7 хоног үдийн хоол өгчихсөн бол өгөөж илүү дээ.

Зочин
Зочин
9 сар 1, 2025 14:17
Reply to  зочин

Энэ захид�##� нэртэй дугтуйг ү�##�двэрлэхэд лав 1 нь 1000 төг монгол 1,3 сая сурагчтай гэхэд 1.3 тэрбум төг. Энэ мөнгөөр өнөөдөр санд�##� ширээгүй гэж хот, яам хоёрын дунд явагдаж байгаа 17 сургуулийн ядаж 2-г нь тохижуулж болмоор. Улсын мөнгө болохоор өөрийгөө рекламдахад гар татахгүй юм даа манай дарга нар

Оюунэрдэнэ
Оюунэрдэнэ
9 сар 1, 2025 13:01

Захид�##� тараах үйлчилгээний зардлыг татвар төлөгч та бид гаргаж,энэ захидлын хэвлэлтийн хян�##�тын гээд олон цавчааны зардлыг бас л татвар төлөгчийн мөнгөнөөс гаргасан
Идэж уух гэхээр л хомхой юмаа, 9-н сарын 1-нийг хүртэл д�##�имдуулаад л цавчих юмаа
100 зуун жилийн ойгоор идэж ханаагүй л юм байх даа

Холбоотой мэдээ

Back to top button