Гадаад мэдээДЭЛХИЙ

Үерийн улмаас Пакистанд нэг сая гаруй хүн нүүн суурьшжээ

Пакистаны Пунжаб мужид үер буусны улмаас нэг сая гаруй хүнийг нүүн суурьшуулсан гэж албаныхан мэдэгдсэн байна. Сүүлийн 40 жил гаруй хугацаанд үзэгдээгүй гамшигтай үер буусны улмаас үр тариа усанд автаж, олон зуун тосгоноос хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ.

Борооны улирлаас гадна Энэтхэг улс далангуудаасаа ихээхэн хэмжээний ус гарнасны улмаас голын урсац нэмэгдсэн байна. Пунжаб мужийн гамшгийн удирдлагын газар мэдэгдсэнээр 1,400 гаруй тосгон үерт автжээ. Кадирабад зэрэг тосгоны оршин суугчид цээж хүрсэн ус гатлахад хүрсэн байна. 26 настай Надим Икбал “Reuters” агентлагт хэлэхдээ “Бид шөнө унтаж чадаагүй, айдастай өнгөрөөсөн. Хүн болгон л айж байсан” гэсэн юм.

Пунжабд Пакистаны хүн амын тал гаруй хувь нь амьдардаг, улаан буудай, будаа болон хөвөнгийн томоохон үйлдвэрлэгч муж. Энэтхэг улс далангууд нь усаар дүүрэхэд ойртох үед цугларсан усыг тогтмол гаргадаг юм. Тус улс гурван голын даланг нээж буйгаа зарлан, Пакистанд үерийн аюул нүүрлэнэ гэж мэдэгдсэн байна. Борооны улирлын улмаас хоёр улсын зарим бүсэд хүчтэй үер буугаад байгаа юм. Энэтхэгийн эзэмшдэг Кашмир мужид үерийн улмаас 60 хүн амь үрэгдэж, Пакистанд 819 хүн нас баржээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нүүрс
Нүүрс
9 сар 1, 2025 15:53

Хятад Энэтхэг 2 хэмжээ хязгааргүй их нүүрс шатааж цахилгаан гаргах болсны харгайг дэлхий даяар амсч байна. Монголын ч лай бий. Нүүрс ухаж гятад руу шахахаас өөр юу ч байхгүй гуйранчингууд.

Холбоотой мэдээ

Back to top button