УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Б.Баярсайхан: Хүний хөгжлийн яамтай болох хэрэгтэй байна

Өнөөдөр Ерөнхий сайдын дэргэдэх Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдаж байна.
Үүгээр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан тайлан тавьсан.
Тэрбээр 5-18 насны 985.3 мянган хүүхдийн 88.4 хувь нь зусланд хамрагдаж чадахгүй байгааг онцоллоо.
Улмаар анхаарал хандуулах шаардлагатай гэж үзсэн чиглэлүүдээ дараах байдлаар тодорхойлжээ.
- Монгол хүний хөгжлийн нэгдсэн бодлогыг боловсруулж хариуцсан институцтэй болох буюу яамтай болох. Үүнийг НҮБ-аас зөвлөсөөр ирсэн
- Гэр бүлийг дэмжих, соён гэгээрүүлэх ажлыг улсын хэмжээнд чанартай гүйцэтгэх
- Хүүхдийн хөгжлийн асуудалд онцгой анхаарч, хөгжлийн төвүүд, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтуудыг олноор хийж, зуслангийн хөгжлийг төрийн бодлогоор сэргээх
- Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын санхүүжилтийг нэмэгдүүлэх
- Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх
- Гэр бүлийн тухай хууль, Нийгмийн ажлын тухай хууль батлуулах
Хүүхдийн төлөө санд 24 тэрбум төгрөг төвлөрсөн. Зам тээврийн яам автомашины дугаар борлуулж ихэнхийг төвлөрүүлсэн.
Энэ жил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт оношилгоо, хүүхдийн уушгины төрөлжсөн эмнэлгийг шинээр байгуулах зэрэгт эдгээр санхүүжилтийг зарцуулна гэлээ.
Үргэлжлүүлэн зөвлөлийн гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Боль боль. Юун яам.
өмнөх ажиоаа сайн хий
МАН-ын хулгайч авгай сайд болж идэх санаатай юу
тэгээд бягсөн толгойт өөрөө сайд болох уу мөнхбаясг�##�ангийн дараа орох боловсролгүй хүншт багшийн сургууль оройгоор хуулийн диплом худлдаж авсан баыдаг гуцоо
зөв шүү Бутан улс аз жарг�##�ын яамтай биз дээ одоо бид м�##�аа биш хүнээ бодох цаг ирсэн байна хүний хөгжлийн яам яар�##�тай байгуулах нь зөв