УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хууль зүйн салбарын эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан зарлагдлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг бүтээл, илтгэл, грант олгох төсөл шалгаруулах уралдаан тав дахь жилдээ зарлагджээ.

Хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаачид, оюутан, сонсогчдын дунд эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, инновацын төсөл, бүтээлч санаачилгыг хөгжүүлэх зорилготой энэхүү уралдааныг салбарын яамнаас Дотоод хэргийн их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран уламжлал болгон зохион байгуулдаг юм.

Уралдаан шилдэг бүтээл, шилдэг илтгэл, грант олгох төсөл гэх гурван үндсэн төрөлтэй бөгөөд “Үндсэн хуульт ёс ба эрх зүйн шинжлэх ухааны хөгжил” сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага, судлаачдын баг, судлаачид болон мэргэжлийн холбоод, бакалаврын сургалт эрхэлдэг дотоод, гадаадын их, дээд сургуулийн оюутан, сонсогчдын дунд болно.

Харин грант олгох шинжлэх ухаан, технологийн төслийн шалгаруулалт нь суурь судалгаа, хавсарга судалгаа, инновацын төсөл гэсэн гурван чиглэлээр явагдах ажээ. Уралдаанд оролцох шилдэг бүтээлийг Хууль зүй, дотоод хэргийн яам, шилдэг төслийг Хууль зүйн үндэсний хүрээлэн, шилдэг илтгэлийг Дотоод хэргийн их сургуульд ирэх 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хүлээн авах юм байна.

Уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Дотоод хэргийн их сургуулийн цахим хуудаснаас авах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү
9 сар 1, 2025 19:16

Авилгаа хэрхэн авдаг тухай э/ш-ний хур�##� юм уу?

Холбоотой мэдээ

Back to top button