Улс төрийн мэдээ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ЗГХЭГ-ын дэд дарга Ц.Одхүүг сонголоо

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын өчигдрийн тогтоолоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ц.Одхүүг Төлөөлөн удирдах зөвлөлийн төрийн төлөөллийн гишүүнээр томилж, улмаар ТУЗ-ийн ээлжит хурлаар ТУЗ-ийн даргаар сонголоо.

Ц.Одхүү өмнө нь УУХҮЯ-нд Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газрын дарга, ЗТХЯ-нд Төрийн захиргаа удирдлага, Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газрын дарга, мөн “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн даргын албыг хашиж байжээ.

Харин 2022–2025 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан ЗГХЭГ-ын Салбарын бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн төрийн өмчит компаниудыг удирдлага, менежментээр хангах үүрэгтэй “Эрчист Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдон, тус компанийн ТУЗ-ийн даргаар сонгогдоод байна. Тэрбээр “Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-ийн даргаар ажиллах хугацаандаа төрийн өмчит уул уурхайн компаниудын өөрчлөлт шинэчлэлийг идэвхжүүлж, нэгдлийн засаглалын тогтолцоог шинэ шатанд гаргах, компанийн засаглалын олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, нэгдлийн дунд хугацааны стратегийг тодорхойлох, бодлогын баримт бичгүүдийг батлах, нэгдсэн удирдлага, хяналтын тогтолцоог бүрдүүлэх зэрэг ажлыг амжилттай хэрэгжүүлжээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ямар цалин авах вэ энэ хүн

Зочин
Зочин

Наад төрийн хурган дарга нарыг ТУЗ-д чихдэгээ болиочээ

Зочин
Зочин

Сарын цалин хэд вэ

zochin
zochin

Сэтгэгдэл устгаад бхымаа. Болил доо. Төмөр замуудад чадваргүй нөхдүүд баахан шахсан өвгөн. ичмээр юм Нүднйи булай

Холбоотой мэдээ

Back to top button