Нийгэм мэдээ

Өнөөдөр: "TechWeek 2025 " болон "ICT Forum Mongolia 2025" -ын бэлтгэл ажлын уулзалт болно

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 3-нд  Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

07.30 цагт: "TechWeek 2025 " болон  "ICT Forum Mongolia 2025" -ын бэлтгэл ажлын уулзалт Мэдээллийн технологийн үндэсний парк хурлын танхимд болно.

11:00 цагт: УИХ-ын гишүүн О.Номинчимэг, О.Саранчулуун, Б.Мөнхсоёл, Ө.Шижир, Д.Энхтүвшин нар эмч, сэтгэлзүйчдийн төлөөлөлтэй Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, хүний эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөл зэрэг асуудлаар Төрийн ордны "Их засаг" танхимд уулзана.

  • "Ази, Номхон далайн бүсийн кибер аюулгүй байдал бүс нутгийн хуралдаан-2025”  Улаанбаатар хотноо болж байна.
  • Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэлийн галерейд гаргаж байна.
  • Залуучуудын 16 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн (2025 FIBA U16 Asia Cup) Улаанбаатар хотноо үргэлжилж байна.
  • Их шүтээн: Эзэн Чингис хаан тусгай үзэсгэлэн "Чингис хаан" үндэсний музейд гарч байна.
  • "Хүрээлэн буй Хязгааргүй” уран бүтээлийн үзэсгэлэнг "NM tower"-т дэлгээд байна.
  • "Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн есөн дүүрэгт 11 дүгээр сарын 1 хүртэл зохион байгуулна.

Орон нутагт:

  • Монгол Улсын 2025 оны Шатрын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 63 дахь, эмэгтэйчүүдийн 55 дахь удаагийн тэмцээн есдүгээр сарын 3-15-нд Баянхонгор аймагт болно.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button