УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Төсөв 2026: Ерөнхий сайдын багц 256 тэрбумаар, Ерөнхийлөгчийнх 4 тэрбумаар багасжээ

Монгол Улсын төсвөөс 2026 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч болох төрийн гурван өндөрлөгийн төсвийг багцыг өнгөрсөн онтой харьцуулан хүргэж байна.

2026 онд төрийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын төсвийг дараах байдлаар тусгасан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын буюу Монгол Улсын Ерөнхийлөгчид хамаарах төсвийг ирэх онд 33 тэрбум 626 сая байхаар төлөвлөжээ. Үүний 33 тэрбум 126 сая нь урсгал зардалд, 500 сая нь хөрөнгийн зардалд зарцуулагдах аж.

Монгол Улсын их хурлын даргад 158 тэрбум 919 сая 600 мянган төгрөг төсөвлөснөөс 155 тэрбум 282 сая 100 мянган төгрөг нь урсгал зардалд, 3 тэрбум 637 сая 500 мянган төгрөгийг хөрөнгийн зардалд тусгахаар төсөвлөсөн байна.

Монгол Улсын Ерөнхий сайдад 370 тэрбум 770 сая 200 мянган төгрөг төсөвлөсөн. Үүний 330 тэрбум 709 сая 700 мянган төгрөг нь урсгал зардалд, 40 тэрбум 60 сая 600 мянган төгрөг нь хөрөнгийн зардалд зарцуулахаар тус тус тусгажээ. 

Харин дээрх багцуудыг өнгөрсөн 2025 оны төрийн гурван өндөрлөгийн төсөвтэй харьцуулахад дараах үр дүн гарч байна.

  • Ерөнхийлөгчийн төсөв өмнөх оноос 4 тэрбумаар бага,
  • Их хурлын даргынх өмнөх оноос 12 тэрбумаар бага,
  • Ерөнхий сайдынх өмнөх оноос 256 тэрбумаар бага байхаар төсөвлөжээ.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button