Улс төрийн мэдээ

"Номад" бондыг 2026 төлөхийн тулд Г.Занданшатарын Засгийн газар 1 тэрбум ам.доллар хүртэлх бонд гаргана

2026 оны улсын төсвийг боловсруулж, Засгийн газраас өргөн бариад байгаа. Жил бүрийн төсвийн тухай хуулийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд анхаарал татдаг.

Энэ жил НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулах, Тавантолгойн Бортээгийн ордыг эргэлтэд оруулах зэрэг төсөл дагасан талаар өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл үүнээс гадна Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай тогтоолын төсөл ч багтжээ.

Үүгээр 561.2 тэрбум төгрөг хүртэлх дотоодын үнэт цаас, 1 тэрбум ам.доллар хүртэлх гадаадын үнэт цаас гаргах асуудлыг холбогдох хуулиудад нийцүүлэн шийдвэрлэх эрхийг Ерөнхий сайд Г.Занданшатарт олгохоор тусгасан байна.

Үүний үндэслэл шаардлагыг тайлбарлахдаа,

"Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичгийн 4 дүгээр зорилтыг хэрэгжүүлэх арга зам, шалгуур үзүүлэлтэд Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэн, арилжааг сар бүр 2-оос доошгүй удаа тогтмол явуулахаар заасан.

Түүнчлэн, Засгийн газраас 2020 онд гаргасан “Номад” бондын 174.3 сая ам.доллар буюу 656.6 тэрбум төгрөгийн төлбөр 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төлөгдөх хуваарьтай байгаа тул төрийн сангийн мөнгөн хөрөнгөд учруулах дарамтыг бууруулах зорилгоор дотоод үнэт цаас гаргахаар төлөвлөсөн. Дээрх үндэслэлүүдийг харгалзан 2026 онд 561.2 тэрбум төгрөг хүртэлх ЗГДҮЦ-ыг арилжаалахаар Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгалаа" гэжээ.

Өөрөөр хэлбэл "Номанд" бондын төлбөр 2026 онд төлөгдөх тул үүнийг санхүүжүүлэх зорилгоор үнэт цаас гаргахаар байна.

Г.САНСАРМАА

Засгийн газраас өргөн барьсан УИХ-ын тогтоолын төсөл.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 3, 2025 11:03

Төсвийн зарлагыг 1 их наядаар бууруулахад бонд гаргах шаардлагагүй болох юм биш үү

Холбоотой мэдээ

Back to top button