Маргаашаас автомашины дугаарыг камераар хянаж, хариуцлага тооцно

Авто машины дугаарын тэгш, сондгойгоор зорчих зохицуулалтыг камерын хяналтаар илрүүлж маргаашнаас буюу есдүгээр сарын 4-нөөс эхлэн хариуцлага тооцно.
Засгийн газрын 1111 төвд авто машины дугаарын тэгш, сондгойгоор зорчих өдрүүдийг цаашид үргэлжлүүлэх эсэх, зохицуулалтыг зөрчиж хөдөлгөөнд оролцож байгаа жолоочид тавих хяналтыг сайжруулах, торгох хүртэлх арга хэмжээ авах талаар санал, гомдол иргэд ирүүлсээр байгаа аж.
Тиймд НИТХ-ын дарга А.Баяр түгжрэлийг богино болон дунд хугацаанд бууруулах ажлын хэсгийн хурлаар иргэдийн санал гомдлыг үндэслэн, холбогдох албаныхантай уулзлаа. Авто машины дугаарын тэгш, сондгойгоор зорчих зохиуцуулалтыг үр дүнтэй зохион байгуулах, хяналтыг сайжруулж, зохицуулалт зөрчсөн жолоочид хуулийн хүрээнд хариуцлага тооцох, холбогдох байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулахыг санууллаа.
Энэ талаар НИТХ-ын дарга А.Баяр “Иргэдийн зорчих эрх тэгш хангагдах ёстой. Нэг нь нийтийн төлөө машинаа тавиад явж байхад, нөгөө нь дур зоргоороо байж болохгүй. Энэ зохицуулалт иргэн бүрд тэгш үйлчлэх ёстой.” гэв.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сүржин эхлээд даржин дуусна гээч болж байх шиг, эхэндээ нэг уулзвар дээр хоёр гурваараа бсан цагдаа нь өнөөдөр хаа бна битүү тэгшүүд чихэлдэж байхчүлээ