Үнэн нь аль вэ: Электрон тамхи цахилгаан барааны ангиллаар орж ирдэг, онцгой татвар төлдөггүй

УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Ч.Анар нар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар бэлтгэсэн. Хуулийн төсөл энэ намрын чуулган нээгдмэгц өргөн баригдах хүлээлттэй байна.
Удаан хугацааны эсэргүүцэл, лоббины ард боловсруулагдсан ч хууль өргөн баригдах дөхөх хэрээр мэдээллийн дайн явагдах нь ерөнхий дүр зургаар тодорхой болчихлоо.
Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Номинчимэг электрон тамхийг цахилгаан барааны ангиллаар имплортлогдон орж ирдэг, ямар нэг онцгой татвар төлдөггүй гэдгийг онцлон хэлдэг хүмүүсийн нэг.
Энэ долоо хоногт мэдээлэл хийхдээ ч үүнийг дахин дурдсан. Гэтэл түүний араас электрон тамхийг тамхин бүтээгдэхүүний ангилалд бүртгэн оруулж ирдэг мэт ташаа мэдээлэл бүхий өгүүлбэртэй мэдээллийг тарааж эхэлсэн.
Улмаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарыг худал мэдээлэл тараасан мэт ойлголт төрүүлсэн юм.
Үнэн хэрэгтээ электрон тамхи ямар гаалийн бүрдүүлэлтээр орж ирдэг вэ? "Ингэж үзвэл электрон тамхи болон түүнтэй төстэй цахилгаанаар ажиллаж ууршуулж татах хэрэгсэл нь цахилгаан барааны бүлэгт ангилагдан, 8543.40.00 кодоор гаалийн бүрдүүлэлт хийж байна" гэсэн албан тодруулгыг бидэнд өглөө.
Төөрөгдүүлсэн мэдээллүүд түгсний дараа дээрх тодруулгыг өгсөн Гаалийн ерөнхий газраас цаашлаад "...цахилгаан барааны бүлэгт ангилагддаг төдийгүй Тамхины хяналтын тухай хууль үйлчилдэггүй, онцгой албан татвар ногдуулдаггүй, тусгай зөвшөөрөл шаарддаггүй нь үнэн болохыг мэдэгдэж байна" хэмээсэн юм.
Ерөөсөө хөгжилтэй орнууд аль ч төрлийн тамхинд татварыг нь өндөр тавьж өгдөг. Тэгж хэрэглэгчдэд үний нь өсгөдөг. Дэлхий дээр манайх шиг хямд тамхитай улс орон бараг л үлдээгүй байна. Нөгөө талаас тамхи татаж болох газрыг хатуу зааж, цөөлж өгдөг. Японд гэхэд тамхи татах газар хайж хэдэн км явахаас гадна удаан дугаарлан зогсож байхтай та тааралдаж магадгүй. Энэ бол улс орон иргэдийнхээ эрүүл мэндэд санаа тавьж байгаа явдал.
Атал сүүлийн олон жил тамхины татварыг нэмсэнгүй. Электрон гэж тамхи шинээр орж ирсэн ч түүнийг бүр зүгээр л цахилгаан барааны ангиллаар оруулж, татварласан хэвээр л байна. Энэ бүх буруу жишгийг засах, засах засахдаа ядаж олон улсын жишигт аваачих, зөвхөн электрон тамхи гэлтгүй бүхий л тамхины асуудалд шинэчлэл хийх зорилт л УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарт байгаа юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манайх Япон улс шиг гудамж т�##�байд тамхи татах цэг хайгаад олон км газар явдаг болох шаардлагатай байна. Нийслэлийн А зэрэглэлд гудамж т�##�байд чөлөөтэй �##�хах бололцоогүй, 3-4 �##�хаад л урдаас тамхи татсан эр эм хүмүүс гараад ирнэ. Ямар нэг оффисийн буланд заав�##� хэдэн хүмүүс бөөгнөрөөд тамхи татаж байгаатай байнга таар�##�дана. Арай л дэндүү. Бусдыг хүндлэх нь бүү хэл энэ т�##�аар ямар ч ойлголтгүй з�##�уу үе өндийж байна. Нэг их костюм зангиа болсон з�##�уус, ганган хувцасласан хүүхнүүд мөртлөө тамхи баагиулахаар ямар б�##�иар харагддаг гээ ч? Монгол Улсад "Тамхины хян�##�тын тухай" хууль батлагдаж мөрдөгдөөд 20 жил болсон боловч хэрэгжилт нь даан ч тааруу байна. УИХ-ын зарим гишүүдийн санаачилсан дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг иргэний хувьд 100 хувь дэмжиж байна. Хүүхэд з�##�уус электрон болон утаат тамхинд живж гүйцлээ. Хайран эрүүл мэнд? Хайран уушги?