Ипотек: 7 сарын байдлаар жилийн төлөвлөгөө олгогдож, Үндэсний баялгийн сангийн санхүүжилт хүлээгдэж байна

2025 оны долдугаар сарын байдлаар ипотекийн зээл хэрхэн олгогдож байгаа талаарх тоон мэдээллийг Монголбанкнаас авлаа.
Он гарснаас хойш,
- Нэгдүгээр сар: 1283
- Хоёрдугаар сар: 1525
- Гуравдугаар сар: 1306
- Дөрөвдүгээр сар: 1889
- Тавдугаар сар: 2018
- Зургадугаар сар: 1850
- Долдугаар сар: 1281 хүнд шинээр зээл олгожээ.
Өөрөөр хэлбэл долдугаар сарын байдлаар хэдийнэ 11,152 шинэ зээлдэгч бий болсон байна.
Харин олгосон зээлийн дүнгээр харвал,
- Нэгдүгээр сар: 190.3 тэрбум (Арилжааны банкнаас 113.2, Монголбанкнаас 77 тэрбум)
- Хоёрдугаар сар: 235.5 тэрбум (Арилжааны банкнаас 141, Монголбанкнаас 94 тэрбум)
- Гуравдугаар сар: 204.4 тэрбум (Арилжааны банкнаас 113.6, Монголбанкнаас 90.8 тэрбум)
- Дөрөвдүгээр сар: 301.6 тэрбум (Арилжааны банкнаас 192.8, Монголбанкнаас 108.8 тэрбум)
- Тавдугаар сар: 309.6 тэрбум (Арилжааны банкнаас 195.7, Монголбанкнаас 113.9 тэрбум)
- Зургадугаар сар: 304.6 тэрбум (Арилжааны банкнаас 217.6, Монголбанкнаас 87 тэрбум)
- Долдугаар сар: 187.7 тэрбум (Арилжааны банкнаас 118.3, Монголбанкнаас 69.3 тэрбум) зээл олгожээ.
Нийт дүнгээр 1 их наяд 733 тэрбум болно. Үүний 1 их наяд 92 тэрбумыг арилжааны банкны эх үүсвэрээр, 640.8 тэрбумыг Монголбанкнаас буюу ОСИСТТБ хөтөлбөрийн эх үүсвэрээр гаргажээ.
Дээрхээс харахад зургадугаар сараас эхлээд зээл олголт мэдэгдэхүйц буурч ирснийг харж болно. Долдугаар сарын мэдээ гараагүй байна.
Эргэн санавал, 2025 онд ипотекийн зээлийн санхүүжилтийг 1.2 их наядад хүргэнэ гэж Сангийн сайд Б.Жавхлан хэлж байсан. Үүний 500 тэрбумыг Монголбанк, 200 тэрбумыг арилжааны банк, 500 тэрбумыг Хуримтлалын сангаас буюу Үндэсний баялгийн санд төвлөрөх “Эрдэнэс Монгол”-ын орлогоос гаргана хэмээсэн.
Тэгвэл энэ дүр зураг, төлөвлөгөө өөрөөр эргэсэн нь ажиглагдаж байна.
Тухайлбал, одоог хүртэл Үндэсний баялгийн сангийн эх үүсвэр ипотекийн зээлийг санхүүжүүлж эхлээгүй байгаа аж. Хоёрдугаарт, арилжааны банк төлөвлөснөөс тав дахин өндөр буюу 200 тэрбум биш 1 их наядыг санхүүжүүлчихэж. Монголбанк ч 500 биш 600 тэрбумыг гаргачихжээ.
Ердөө долдугаар сарын байдлаар жилийн төлөвлөгөө болох 1.2 их наядын зээлийг олгосон байгаа нь дээрхээс харагдана.
Тэгэхээр үлдсэн саруудад Монголбанк, арилжааны банкнуудын эх үүсвэр дундарна. Эх сурвалжууд ер нь дуусаж эхэлсэн талаар мэдээлж байгаа юм. Иймд Үндэсний баялгийн сангийн мөнгийг хэзээ ипотекийн зээл рүү оруулах вэ гэдэг анхаарал татаж байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үндэсний баялагийн сан байгуулах хэрэггүй ээ !
Санд хуримт�##�сан мөнгийг ард түмэнд хүртээнэ гэж гонжийнжоо, Еөк, ЕС, сайдууд, УИХ-ын гишүүд л хув аагаад цус�##�чихна ш дээ !!!