нийгэмНийслэл

Энэ сарын 13-15-ны өдрүүдэд хүйтэрнэ

  • 9-р сарын 13-ны Бямба гарагт Хөвсгөл, Завхан, Архангайн нутгийн уулархаг газраар нойтон цас, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар бороо орж хүйтэрнэ. 13-ны өдөр Улаанбаатар хотод өдөртөө +8+10 градусын дулаан, шөнөдөө +2+4 градусын дулаан байна.
  • 9-р сарын 14-ний Ням гарагт Завхан, Хөвсгөл, Архангайн нутаг, Баянхонгор аймгийн Гурванбулаг, Заг, Галуут, Шаргалжуут, Эрдэнэцогт сумдын хойд хэсэг, Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Уянга, Хайрхандулаан, Нарийнтээл сумдын нутгаар нойтон цас орно. Мөн өдөртөө Булган, Сэлэнгэ, Төвийн нутгаар, үдээс хойшдоо Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар хур бороо орно. Улаанбаатарт хот орчимд өдөртөө +4+6 градус дулаан, шөнөдөө хүйтэрч -2-4 градусын хүйтэн, Хангай, Хэнтийн нурууны орчмоор шөнөдөө -4-6 хүртэл гардусын хүйтэн хонох төлөвтэй байна.

Энэ хүйтрэлтийн дараа 9-р сарын 16-ны Мягмар гарагт ихэнх нутгаар дулаарна.

Ирэх улирлын төлөвөөр буюу аравдугаар сард баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн хур тунадас Хангайн уулархаг нутгаар ахиу орох төлөвтэй байна. Харин 11 болон 12 дугаар саруудад зүүн аймгуудын нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас 11 дүгээр сард нутгийн зүүн хэсгээр, 12 дугаар сард нутгийн зүүн хойд хэсгээр ахиу орох төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button