Гадаад мэдээДЭЛХИЙ
Өнөө шөнө “цуст сар” гэгддэг үзэгдэл тохиож сар бүтэн хиртэнэ

Өнөөдрөөс /2025.09.07/ маргаашид /2025.09.08/ шилжих шөнө сар бүтэн хиртэж “цуст сар” гэж нэрлэгддэг үзэгдэл тохиох юм. Сар ба нарны хооронд дэлхий орж, сарыг дэлхийг сүүдэр бүрхэх үед сар хиртдэг. Дэлхийн агаар мандал нарнаас ирж буй гэрлийг сарниулсны улмаас хиртэлтийн үед сар улаан өнгөтэй харагддаг байна.
Нарны хиртэлтээс ялгаатай сар хиртэхийг дуран авиа, нүдээрээ ямар нэгэн аюулгүйгээр харах боломжтой. Тийм учир ямар нэгэн хамгаалалтын шил шаардлагагүй юм. Бүтэн хиртэлтийг дэлхийн хүн амын 76.59 хувь буюу 6.2 тэрбум хүн харах боломжтой. Улаанбаатарын цагаар сар 23:28 минутад хиртэж эхлэн, 01:30 минутад бүтэн хиртэлт эхлэх юм. Сар хиртэлт 02:11 минутад оргил үедээ хүрнэ.

Эх сурвалж: Time and Date
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.