Гадаад мэдээДЭЛХИЙ

Нөхрийнхөө хамаатнуудыг мөөгөөр хордуулж хөнөөсөн Австрали эмэгтэй 33 жилийн ял сонслоо

Харилцаа нь тасарсан нөхрийнхөө хамаатнуудыг мөөгөөр хордуулж хөнөөсөн Австрали эмэгтэй өнөөдөр /2025.09.07/ 33 жилийн хорих ял сонссон байна. Шүүгч Кристофер Бийл хэлэхдээ, 50 настай Эрин Паттерсон хадмуудаа хордуулахын тулд мөөг ашигласан нь талийгаачдын төрөл төрөгсдийн сэтгэл зүйл сүйрүүлсэн гэжээ.

Эрин хадам ээж Гэйл Паттерсон, хадам аав Доналд Паттерсон, Гэйлийн эгч Хэтер Вилкинсон нарын амийг хөнөөсөн хэрэгт гэм буруутай нь долоодугаар сард тогтоогдсон юм. Тангарагтны шүүх мөн түүнийг Хэтерийн нөхөр Иан Вилкинсоныг хөнөөхөөр оролдсон буруутай гэж үзсэн байна. Викториа мужийн Мельбурн хотод болсон хурлын үеэр шүүгч Бийл хэлэхдээ аллагыг нарийнаар төлөвлөсөн явдал болон Паттерсон үйлдсэн хэрэгтээ огт гэмшихгүй байгаа учир түүнд урт хугацааны ял оноох ёстой гэж хэлсэн юм.

Шүүгч “Үйлдсэн гэмт хэргийн чинь хор хөнөөл нь хэргийн шууд хохирогчид төдийгүй бусад маш олон хүнийг хохироосон. Гурван хүний амийг хөнөөж, Иан Вилкинсоны эрүүл мэндэд урт хугацааны хохирол учруулснаараа Паттерсон, Вилкинсон нарын гэр бүлийг сүйрүүлсэн. Үүнээс гадна хүүхдүүдээсээ хайртай өвөө, эмээг нь дээрэмдсэн” хэмээсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button