"ДЦС-5" төслийн сүүлийн шалгаруулалтад "Митайм Интернэйшнл" ХХК шалгарчээ

Энэ оны 6-р сард Дулааны V цахилгаан станцыг барих санхүүжилтийн хэмжээ 658.5 сая ам.доллар болгох шийдвэр гаргасан талаар Нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт, эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх мэдээлж байсан билээ.
Уг төслийг хэрэгжүүлэх тендерийн сүүлийн шалгаруулалтад “Митайм Интернэйшнл” ХХК шалгарсан бөгөөд шалгарснаас хойших нэг сарын хугацаанд гэрээ хэлцэл хийгдэх аж.
Тус компани нь Улаанбаатар хотын баруун хэсгийн 40 мянган айлыг дулаанаар хангах 300 мВт цахилгаан үйлдвэрлэх чадалтай ДЦС-5-ыг барихаар болжээ. Туршлагын хувьд өмнө нь Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 30 мВт Тосон дулааны станц, Сэлэнгэ аймгийн нутагт мөн дулааны станц барьж байсан туршлагатай аж.
Төслийн сүүлийн шатанд 2 компани саналаа ирүүлсний нэг нь “Митай Интернэйшнл” ХХК болон “Шунхлай” ХХК тус тус шалгараад байсан юм. Шалгаруулалтад тэнцсэн “Митайм Интернэйшнл” ХХК 75 оноо, “Шунхлай” ХХК 66.5 оноо авснаар сонгон шалгаруулалтын дүн гарсан хэмээн Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцуулав.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАНай намын гишүүд ав�##�гүй дээ. Шунхлай энд орж мөнгөө үрж яах нь вэ дээ
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud