Нийгэм мэдээ

Намрын нээлтийн барилдааны түрүү бөх 20 сая төгрөгийн бай гардана

Намрын улирлын нээлт буюу Хубилай хааны 810 жил, Монголын  барилгын салбарын 99 жил, Хубилай зочид буудлын нээлтэд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно. Ингэхдээ энэ сарын 20-ны өдрийн 13 цагт Монгол бөхийн өргөөнд болох юм.

Намрын нээлтийн барилдааны түрүү бөх 20 сая, үзүүр бөх 13 сая төгрөгийн бай гардана. Мөн энэ үеэр бөх сонирхогчдын дундаас азтай гурван үзэгчийг шалгаруулах юм байна. Тухайлбал, гурван сая төгрөгийн нэг, хоёр сая төгрөгийн хоёр азтаныг тус тус тодруулах юм.

Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button