СПОРТ

Б.Баттулга: Өнөөдрийн хэвлэлийн хурал шийдвэр минь зөв байсныг баталлаа

Өнөөдөр /2019.09.09/ залуу тамирчин М.Пүрэвтунгалаг болон түүний ар гэрээс хэвлэлийн хурал зарлаж, Монголын чөлөөт бөхийн холбоо бие дээр нь хатиг гарсан, бэлтгэл дутуу гэдэг шалтгаанаар анх удаа ДАШТ-д зодоглох эрх авсныг нь хүчингүй болгож, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяаг оролцуулах шийдвэр гаргасныг эсэргүүцсэн.

Энэ талаар Монголын чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга дөнгөж сая хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

ЭНЭ ШИЙДВЭР ТАМИРЧИНТАЙ ОГТ ХАМААГҮЙ

Гэмтэл бэртэл, сахилга бат, бэлтгэл ханасан байдал гээд олон асуудлаас тамирчин солих асуудал бий. Үүнийг журмаар зааж өгсөн байдаг. Пүрэвтунгалагийн хувьд зургаадугаар сарын 27-нд шигшээ баг цуглуулахад биендээ 3-4 хатигтай байсан. Шигшээ багийн эмч хатигийг нь сарын хугацаанд эмчилсэн, эмчилсэн гэдэг нь ахиж гараагүй гэсэн үг. Уг хатиг нь гарахдаа үндсэндээ давтамжтай буюу дөрөв тав хоног гараад, арилаад, ахиад хэд хоногийн дараа үргэлжлүүлж гарч байсан. Бид хатиг гарсан тамирчныг бэлтгэлээс чөлөөлдөг. 80 орчим хувьд нь чөлөөлсөн.

Ингээд бид Пүрэвтунгалагийг юуны учир ингэж хатиг гараад байгаад мэдэхээр цусанд нь шинжилгээ хийлгүүлсэн. Эрүүл мэндийн асуудал хувь хүний нууц учир өөрөө шинжлүүлсэн боловч  40 гаруй хоног өнгөрчхөөд байхад шинжилгээний бичгээ авчраагүй.

Энэ хугацаанд бид М.Пүрэвтунгалагийг олон улсын тэмцээн болон бусад улс орнуудтай хамтрах бэлтгэлүүдэд таслахгүй авч явсан. Ингэхэд Турк улсад хийсэн 14 хоногийн бэлтгэлд явахад эхний долоо хоногийн эрчимжүүлсэн бэлтгэлд оронгуут шууд хатиг нь буцаад гараад ирж байгаа юм.

Ирээд бид Говь ресортод мөн бэлтгэл хийсэн. Арилчихсан байсан хатиг нь бэлтгэлийн эхний долоо хоногт ахиад л гараад ирсэн. Ингээд биеийн хувьд асуудалтай байгаа энэ тамирчныг яах тухай хэлэлцэхээр шийдвэрлэх болсон тухайгаа зарласны дараа л шинжилгээний бичгээ авч ирж байгаа юм. Шинжилгээний бичгийг эмч хараад маш олон үзүүлэлт муу байгааг хэлсэн. Иймд хурал хийж дараагийн тамирчныг явуулахаар шийдвэрлэсэн.

-Алтан медаль хүртсэн тамирчин явах боломжгүй юм бол мөнгөн медаль авсан тамирчныг яагаад явуулаагүй, Э.Сумъяаг явуулахаар шийдвэрлэсэн юм бэ?

-Зургаан жинд тамирчид жин давхардаж явсан. Гэмтэл бэртэл авбал дараагийн тамирчныг сонгох эрх Шигшээ багийн журамд бий.

Шинжилгээний бичигт яг юу юу нь сөрөг үзүүлэлттэй гарсан юм бэ?

-Би нарийн ширийнийг мэдэхгүй, эмч хэлж мэднэ. Миний санаж байгаагаар цагаан эс нь 0-2 байх ёстой 38-40, нянгаас өөр өвчин дамжих магадлалтай байхад яагаад та нар энэ тамирчныг гадаад руу авч явж байгаа юм гэдэг шүүмжлэл хүртсэн.

Хатиг нь энэ хоёр сарын хугацаанд дөрөв тав хоног гараад ахиад алга болоод, дахин буцаад гардаг байсан. Есдүгээр сарын 03-нд Говь ресортод гарч бодит байдалтай танилцахад хатиг гарсан байсан. Тав хоногийн өмнө гэсэн үг шүү дээ.  

Сумъяатай барилдуулахад 30:0-ээр ялигдсан. Энэ шийдвэр тамирчинтай огт хамаагүй. Татвар төлөгчийн хувьд энэ шийдвэрийг зөв гэж харж байна. Өнөөдрийн хэвлэлийн хурлыг харснаас хойш шийдвэр минь зөв байсныг баталлаа.

-Э.Сумъяа М.Пүрэвтунгалагийг элдвээр дарамталдаг байсан гэсэн шүү дээ?

-Та нар манай бэлтгэл дээр очиж үз. Ямар ч дарамт байхгүй. Явуулахгүй байсан гэж байна. Гэтэл бид бүтэн сарын хугацаанд төсөв гаргаад тэмцээн, бэлтгэлд авч явж байсан.

-Э.Сумъяа 50грамм хасагдчихсан байсан гэсэн. Энэ үнэн үү? Тамирчны хариуцлага алдсан байхад яагаад түүнийг явуулахаар болов?

-Сумъяа хэсэгтээ бүх тамирчдаа ялж гарч ирсэн, Пүрэвдулам ч мөн адил хэсэгтээ бүх тамирчдаа ялж гарч ирсэн. Маргааш нь Э.Сумъяа 50 грамм хассан байсан. Бид цалингийн арга хэмжээ авсан. Тамирчны нэг алдаан дээр дөрөөлж болохгүй. Хоёрдугаарт, мөнгөн медаль авсан тамирчныг Сумъяа финалд цэвэр ялж гарч ирсэн. Хэн сайн байгааг нь дэмжих спортын шударга зарчмаар явж байгаа.

Т.САНТ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

17
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
11 Сэтгэгдлүүд
6 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

энийг зайлуулах цаг нь болжээ

Зочин
Зочин

Алалцаж бнаа

Oidov
Oidov

Ene ohiniig yagaad ywuulahgui bga in battulgaaa

Зочин
Зочин

Unshaach zalhuu mine

zochin
zochin

Баттулга гээд энэ нөхөр угаасаа явуулахгүй гээд шийдчиждээ ил гарсан нь энэ өшөө олон тамирчинг хохироождээ

Толл
Толл

Бэлтгэл хийнгүүт бие дээр нь юм гарсан гээд байна тамирчин үгүйсгээд байгаа ер явуулахгүй санаатай л эмч нартай хуйвалдаж байна

Zoguhi
Zoguhi

Estoi buu medee gedeg shig buu med heniih ch zuv heniih buruu ym tsaashdaa ene ohin ahij ene hunuustrigee beltgel hiugeed yavahad uurt l bur hetsuu boloh bhdaa huurhii aav eej ni ohiniihoo tuluu yavj bgaa ni zuv l doo ymar ch eh etseg ur huuhdiinhee tuluu yavah l bh tegehdee aav ni arai l muuhai avir gargaj bnlee tegeed buruudaj baigaa n hdee zuv yariad garsam bol ohind ch heregtei bsan bur ballaad haychih ymaa

Зочин
Зочин

харин тийм ээ.

bayar
bayar

harin tiim aav jaahan buruu vildel hiigeed ohinoo sonin baidald hiichihlee hamt olon ni oilgoh bailgvi dee

Kkk
Kkk

Ogt amjilt gargaddaggui murtluu nasaaraa temtseend yavsan nuxur bj l bn anaad batbayar chin ulaiinavragaar xurel avch vzsiimuu daa . Ax ni bold geed mungutei luivarcgin bdag biDee

Зочин
Зочин

Сумьяаг явуулах шийдвэр зөв.энэ охиноос хамаагүй илүү барилдана.

Зочин
Зочин

Хатигаа эмчлүүлсэн эмчилгээний эм тариа нь шинжилгээгээр допингиын тѳрлийн бодис илэрсэн гээд гараад ирвэл улсын шигшээ баг хохирноо. Уйлах юу ч биш. Ажлаа л бод. Ийм жаахнаасаа агуу тамричинтай арсалдаж болкүээ.

Зочин
Зочин

Яг үнэн

Зочин
Зочин

Тамирчинтайгаа явалддаг золиг байх тэгээд л ингэж улайраад байхгүй юу ха ха ха

zochin
zochin

ter n aav n amia xorlon olsglon zarlan .. Ter sumyag n yasanch yavuulaxgui mgl ulsiin ter onoo teglex xamaagui gex shig ugaasa xodooniixon iim zoruud teneg duraaraa avirtai bdag doo teriigee xaruulj bnlee.

Зочин
Зочин

Yostoi unen hellee Arai l muihar ym aav ni

зочин
зочин

Үнэхээр хатиг гараад байсан бол хэцүү. Хүмүүс хатиг гарсаны төлөө юун сүртэй гэж байсан. Хатиг чинь харин ч хэцүү. Нэг гарсан бол эдгээд дахиад олон газар гардаг. Гарсан бол юун бэлтгэл хийх хүргэхийн аргагүй өвддөг. Мэдээж олимпийн эрх авах тэмцээн тул найдвартай хүн явуулахыг зорьсон байх. Ийм сайхан охин хүүхэд дархлаагаа дэмжиж бие бодоод бэлтгэл сургуулилтаа хийгээд дараа дараагийн тэмцээнд амжилт гаргасан бол. Аав жаахан эв зүйгээр хүлээцтэй харьцсан бол сайхан охины ирээдүйг баллаад хаячих юм.

Back to top button