ЭДИЙН ЗАСАГ

Б.Жавхлан "Номад" бондын 631 тэрбумыг дахин шинэ бонд гаргах замаар төлнө

Засгийн газраас олон улсын зах зээлд арилжаалсан гадаад бондын үлдэгдэл энэ оны эхний хагас жилд гэхэд 2 тэрбум 528 сая ам.доллар буюу 9 их наяд 53 тэрбум төгрөг байв. Задлаад харвал,

  • Номад бондын үлдэгдэл - 176.3 сая ам.доллар буюу 631 тэрбум төгрөг
  • Сенчери-1 бондын үлдэгдэл - 420 сая ам.доллар буюу 1.5 их наяд төгрөг
  • Сенчири-2 бондын үлдэгдэл - 558 сая ам.доллар буюу 1.9 их наяд төгрөг
  • Сенчири-3 бондын үлдэгдэл 351 сая ам.доллар буюу 1.2 их наяд төгрөг
  • Сенчири-4 бондын үлдэгдэл 511 сая ам.доллар буюу 1.8 их наяд төгрөг
  • Сенчери-1 /31/ бондын үлдэгдэл 510 сая ам.доллар буюу 1.8 их наяд төгрөг

Дээрх бондуудын төлөлтийн эхнийх нь Номад бондын 631 тэрбум бөгөөд ирэх оны 4-р сард төлөх ёстой. Харин Засгийн газраас дээрх бондуудын өр төлбөр буюу өндөр хүүтэй бондыг эргэн төлөхийн оронд шинэ, бага хүүтэй, урт хугацаатай бонд гаргах аргыг туршсаар буй.

Энэ хүрээнд Засгийн газраас тэрбум ам.доллар хүртэлх гадаад бонд гаргах эрхийг Ерөнхий сайдад УИХ-ын тогтоолоор бий болгож өгсөн бөгөөд үүнийг ирэх оны төсөвт тусгасан.

Гэтэл нөгөө талд манай гадаад бондын хүү дэлхийн дунджаас өндөр бөгөөд бондын хүүгийн зардал өснө гэсэн үг. Бондын санхүүжилтээс үүссэн валютын урсгал нь эргээд төгрөг сулрах нэг шалтгаан бөгөөд төгрөг суларвал гадаад бондын өрийн дарамт нэмэгдэнэ гээд харилцан хамааралтай цикл үүсдэг.

Хэрвээ шинээр гаргах гадаад бондын санхүүжилтийг зөвхөн өрийг дахин санхүүжүүлэхэд зориулбал оновчтой алхам байж болох ч төсвийн алдагдлыг нөхөхөд ашиглавал төсвийн тогтвортой байдал алдагдах эрсдэл бий. Ирэх оны төсвийн төсөлд Засгийн газрын өрийн дахин санхүүжилтийн эрсдэл бага түвшинд хадгалагдаж байна гэж үнэлсэн ч өмнө нь арилжааны нөхцөлтэй гадаад үнэт цаасны хэмжээг үе шаттай бууруулж, хугацаа тулсан томоохон гадаад төлбөрийг шийдвэрлэсэн тохиолдлууд бий. Тухайлбал, 2021-2024 онд нийт 2.9 тэрбум ам.долларыг Сенчири-1, Сенчири-2, Сенчири-3 бондын хүрээнд төлсөн юм.

Засгийн газрын нийт гадаад зээлийн 29.8 хувийг хувьсах хүүтэй гадаад зээл эзэлж байна. Гадаад өрийн нийт өрд эзлэх хувь нэмэгдсэн нь Засгийн газрын өрийн зардлыг бууруулах зорилгоор Засгийн газрын санхүүжилтийн хэрэгцээг бага хүүтэй гадаад хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаатай холбоотой.

Засгийн газар өмнө нь шинэ бонд гаргаж, Хуралдай бондын эргэн төлөлтийн хугацааг 5 жилээр хойшлуулж байсан юм.

Ингэхээр Сангийн сайд Б.Жавхлан бондын өр төлбөрийг дахин гадаад бонд гаргаж санхүүжилт татан, бусад өр төлбөрүүдийг барагдуулах гэсэн аргаа дахин турших бөгөөд нийт өрийн хэмжээ нэмэгдэж буй нь урт хугацааны тогтвортой байдлын эрсдэл хэвээр үлдэж буйг сануулах нь зүй биз ээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Bond nertei baahan undur huutei baychuudiin huuhduudiig erhluulhed ashigldag ur

Зочин
Зочин

Uursduu ur tavij idee l bid nar teriig ni tuluu l ulgeriin amidrah yumdaa

Зочин
Зочин

Жавхлан гээч саад энэ улсыг өрийн дарамтад гүн живүүлж байна огцруулаачээ

лалар пзданууд.
лалар пзданууд.

Өрийг өрөөр Дарсан болж Монголыг Аймаар их өртэй болгож Дампууруулж бгаа хулгайч Жавхлан пздаа Шоронд хийгээчээ

иргэн
иргэн

энэ нөхөрт Неп�##�чууд шиг арга хэмжээ авахсан тэд Сангийн сайдаа нүцгэлж гудамжаар чирж явав

Зочинз
Зочинз

Урд хормойгооо авч хойд хормойгооо өрииг өрөөр хаасан болж энэ гоё ярьсан өлөн нам дагсан шун�##�т бузруудл хагартлааа баяжааад эцэст нь монгол улс маань газар нутагааа өрөнд өгөх виидээээ

Зочин
Зочин

30huvi ni gadaad zeel gedeg chine odoo yu gsn ug ve

Зочин
Зочин

Umnuh bondiin urniihuu huug ahisd bondoor zeel avaad tulnu gsn uguu

Зочин
Зочин

ornoos orond eniig z##luulaa p###ag

Kkkk
Kkkk

Өр улам өсвөл зээлжих зэрэглэл D-- болно.

Хойд хормой байхгүй болчихсон байжээж.
Хойд хормой байхгүй болчихсон байжээж.

Уг нь нүүрсний орлогоос төлөх ёстой юм

Зочин
Зочин

Javh yuren yu hiisen be, 1300 baisan dlor 3 dahin ussun, teneg bankni huuli garsan, ene hugatsaand ene hun dargalj baisan. Huviin bank sanhuu n hugjuj, uuruu bayjsan. Togsov

Зочин
Зочин

энэ их өрийн төлбөр нь төгрөгийн ханш ун�##�т юм

Зочин
Зочин

Хогийн пи-�####�! Хэрэв чи Оюун-Эрдэнэтэй нийлж сүүлийн 3 жил улсыг төсвөар дамжуулан тоноогүй бол бид энэ байтугай өр төлбөрийг дарчихсан сууж байх байлаа. Зөвхөн 2024 оны төсвийн ашиг гэхэд 1 тэрбум доллар байх байлаа. Та нар төсвийг тодотгож энэ 1 тэрбум доллар дээр нэмээд төсвөөс 7 их наяд төгрөг идсэн. 2025 оны төсвөөс та нар 12 их наяд төгрөг идсэн. Одоо 2026 оны төсвөөс бас дахиад 12 их наядыг идэх гээд төсвийг хэвээр нь батлуулахаар улайран зүтгэж байна. Хэрэв Монгол улс ойрын 3 жилд төсвийн хэмнэлттэй ажилласан бол хуримтл�##�ын санд хамгийн багадаа 10 их наяд төгрөг цугларч ирэх онуудад төлөх өр төлбөрийн та-лаар санаа зовохгүй сууж, нэмэлтээр өр тавихгүй байж болох байлаа.

Зочин
Зочин

Неп�##� шиг юм болно шүү эргүү харанхуйчууд аа!!

Зочин
Зочин

Жавхлан огцрох ёстой. Монгол улсын өр улам өсөж байна.

Б.
Б.

Сайхан мөнгө уга�##�т.

Зочин
Зочин

Энэ мэт өлөн хулгайчууд идэж ууснаа

Зочинз
Зочинз

Энэ өлөн гоё ярьсан хулгааач луйварчингуудл дарганцар болж өрииг өрөөөр дарсан болж маш их ажил хиисэн дүртэй хулгаачууд

Зочин
Зочин

Наадах чинь яахав вэ? Энэ нөатийнхаа худ�##�дан ав�##�тын мөнгөө өгч тус болно уу Жавхлан сайдаа.

Холбоотой мэдээ

Back to top button