Гадаад
Непалд жагсаал цуглааны үеэр банк дээрэмдсэн хэрэг гарчээ
Непалд болж буй жагсаал, цуглаан нь эцэстээ хүчирхийллийн хэлбэр рүү шилжиж, эмх замбараагүй байдал газар аваад байна.
Үймээний үеэр Катмандугийн бизнесийн төв болон Rastriya Banijya банкны салбарыг дээрэмдсэн бөгөөд тус банкны нэг ажилтны хэлснээр дээрмийг жагсаал цуглааныг далимдуулан үйлдсэн хэмээжээ.

Цаашид Катмандуд улам аюултай, тогтворгүй байдал бий болох эрсдэл үүсээд байна. Дан ганц нийслэл Катмандуд ч бус бусад хотуудад эсэргүүцлийн жагсаал газар авсаар байгаа бөгөөд улсынхаа Дээд шүүх, прокурорын барилгыг шатаажээ. Түүнчлэн улс төрчдийн гэр рүү халдаж, шатаах үйл ажиллагаа газар авсаар байгаа юм.
Эх сурвалж: ТАСС
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол хэлээрээ Балба гээд биччихээч дээ. Хаашаа юм бэ танай сайт чинь. Үг үсэг, дүрмийн алдаатай, найруулга муутай мэдээ байнга гаргана. Сүүлдээ Монгол үгээ ч ашиглахаа байчихдаг сонин юм бэ.
төр нь авилгач улсын өөрчлөлтийг залуучууд нь хийдэг юм бна,Өмнөд солонгосын өөрчлөлт залуучуудын жагсаалаар хийгдсэн Непалд ч мөн адил болж бна. Залуус минь та нарын боломжийг хулгайлж бна,иргэдийн бизнесийг ч булааж бна,хувийн өмчийг булааж бна. Харин эрх мэдэлтнүүдийн хулгай,луйвар ил тод бхад дүлий .Цагдаа,Шүүх нь шударга бус. Залуус минь жагсаад эхэлбэл иргэд дэмжинээ.
Авилга хулгаа луйварчид нь дээшэээ гараад шунал нь диилдхээ больхооорл ард иргэд нь босдог юмуудааа