УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Мөнхбаатар: Хар тамхитай тэмцэх 70 хүнтэй нэгжийг 145 хүнтэй алба болгож, ₮8 тэрбумыг зарцуулна

Өнөөдрийн /2025.09.10/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар мэдээлэл өглөө.


Тэрбээр, "Засгийн газрын хуралдаанаар цагдаагийн байгууллагын бүтцэд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа хар тамхи, мансууралтай холбоотой хэргүүд эрчимтэй гарч байна. Хэрэглэгч, донтогчдын тоо ч өсөж байна. Ийм энэ чиглэлийн арга хэмжээг эрчиүүлж, бэхжүүлж эхэлсэн. Хар тамхитай тэмцэх чиглэлээр ажиллаж байгаа нэгжийг алба болгон өргөжүүлэхээр боллоо.

Одоогийн нэгж 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатарт төвлөрөн үйл ажиллагаа явуулж ирсэн. Ийм учраас улс орны хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг болох, таслан зогсоох, тандан судлах, урьдчилан сэргийлэх чиглэлүүдэд анхаарах нь зүйтэй гэж үзлээ. Улмаар 145 хүний бүрэлдэхүүнтэй болгож, техник тоног төхөөрөмжийг шинэчилнэ. Ирэх оны төсөвт найман тэрбум төгрөг тусгаж, энэхүү албыг бэхжүүлэхээр болсон" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинfdgasfdsadf
Зочинfdgasfdsadf

yamar ih ajil hiigee vee ci

Хар тамхитай тэмцэх гэдэг нэр нь буруу
Хар тамхитай тэмцэх гэдэг нэр нь буруу

Тамхитай нь тэмцэж байгаа юм шиг газар байна, тамхи нь биш хууль бус үйлдэл хийж, тээвэрлэж, зөөж, мансуурч, бусдыг уруу татаж байгаа хүмүүс, бүлэгтэй тэмцэх гээд байгаа биз дээ???

Зочин
Зочин

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Холбоотой мэдээ

Back to top button