НИЙГЭМ

Сумын сургууль: Сурах бичиг хүрэлцэхгүй тул багш нар сугалаа сугалуулж байна

Сурагчдын сурах бичиг хүрэлцэхгүй байгааг салбар яам, ерөнхий газар үгүйсгэсээр байна.

Тодруулбал, өчигдөр л гэхэд Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир,

“2023 онд Боловсролын ерөнхий хууль, түүнийг дагалдах багц хуулиуд батлагдсан. Улмаар сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнтэй холбоотой асуудлыг зохицуулсан. Ингэхдээ, сурах бичгийн бага ангийнхан төлбөргүй, дунд, ахлах ангийнхан номын сангаараа дамжуулан төлбөртэй ашиглана. Эцэг, эхчүүд өөрсдийн хүслээр худалдаж авах боломжтой байхаар зохицуулалт хийсэн.

Энэ хичээлийн жилд нийт 1.8 сая сурах бичиг хэвлэсэн. 2-5 дугаар ангийн сурах бичгийг нийслэл болон аймгуудад бүрэн хүргэсэн. Нэгдүгээр ангийнхны сурах бичгийг энэ долоо хоног хүргэсэн.

Дунд, ахлах ангийн сурагчдын хувьд номын сангаас үнэ төлбөргүй ашиглах, түрээсээр ашиглах, худалдан авах гэсэн гурван хэлбэрээр сурах бичиг ашиглах боломжтой. Цөөн тооны сурах бичгийг сугалаагаар олгож байна гэсэн асуудал нийгэмд бий болоод байна. Энэ буруу. Ийм асуудал гаргаж байгаа сургуулиудад зөвлөн туслаж байгаа" гэж мэдээлсэн.

Энэ хүрээнд сумын сургуулийн номын санчаас тодруулахад,

Сурагчдын сурах бичгийн хүрэлцээ хангалтгүй байгаа. Жишээлбэл манай сургууль сурах бичгээр 63 хувь л хангагдсан. Үүний маш бага хувь нь түрээслэх багц, үлдсэн нь заавал худалдаж авах багц. Ном хүрэлцээгүй болсон нь 2019 онд хэвлэсэн номыг хэрэглээнд дахин гаргаж болохгүй гэдэг шийдвэр гарсантай холбоотой. Учир нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэж үзээд, ХЭҮК-т хүртэл гомдол ирсэн юм байна лээ. Багш нар ангидаа номоо яаж хүргэх үү гээд бүх аргаа л хэрэглэж байна. Ойр гэртээ хүүхдүүдийн дунд нь өгч, сугалаа хүртэл сугалуулж байна. 24 хүүхэдтэй анги байлаа гэж бодоход 2-3 хүүхэд л сурах бичгээ худалдаж авч байна. Үнийн тухайд

  • Зургаадугаар анги 59,400 төгрөг
  • Долоодугаар анги 92,800 төгрөг
  • Наймдугаар анги 94,500 төгрөг
  • Есдүгээр анги 93,300 төгрөг
  • Аравдугаар анги 89,700 төгрөг
  • Арваннэгдүгээр анги 96,100 төгрөг
  • Арванхоёрдугаар анги 63,400 төгрөг байна.Одоогоор нэмж сурах бичиг ирнэ гэж хэлээгүй байгаа. Бэлтгэл бүлгийн ном бүр ирээгүй" гэв

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button