Нийгмийн

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль шинэчлэн батлагдсанаар хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль шинэчлэн батлагдсанаар хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр (2025.09.12) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль хамтран зохион байгууллаа.

Тус хурлын үйл ажиллагаанд Шүүхийн сахилгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн, судлаачид болон алба хаагчдын төлөөлөл оролцож, харилцан санал солилцлоо.

  • Эрдэм шинжилгээний хурлын үндсэн илтгэлийг ШШГЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, доктор (Ph.D), хурандаа А.Намсаманд “Эрх зүйн шинэчлэлт ба хорих ял эдлүүлэх ажиллагаа”;
  • Дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Б.Нямгомбо “Иргэн, захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шинэтгэл ба хууль зүйн үр дагавар”;
  • Дэд дарга бөгөөд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа П.Оростогоо “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал, эрх зүйн шинэчлэлээр шийдвэрлэх арга зам”;
  • Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын дарга, дэд хурандаа Т.Өнөртуяа “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчлэл ба эдийн засгийн үр ашиг” сэдвээр;
  • Чиглэлийн илтгэлийг Дотоод хэргийн их сургуулийн Сургалт, судалгааны 403 дугаар анги-Шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Иргэний шийдвэр гүйцэтгэлийн тэнхимийн профессор, доктор (Ph.D), хурандаа Я.Батгэрэл “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан, зайлсхийсэн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага, тулгамдаж буй асуудал”;
  • Шийдвэр гүйцэтгэх албаны Дотоод хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Б.Замбага “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтад тулгамдаж буй зарим асуудал”;

Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны Цахим хяналт, удирдлагын төвийн ерөнхий зохицуулагч, ахлах дэслэгч Х.Содбаяр “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтад тулгамдаж буй зарим асуудал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.

Энэхүү эрдэм шинжилгээний хурлаар иргэний болон захиргааны, эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчин, шаардагдах төсөв, санхүү, цаашид анхаарах асуудал, гарах үр дүн, ач холбогдлын талаар эрдэмтэн, судлаачдын оролцоотойгоор хэлэлцсэнээрээ онцлог байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Bibi
Bibi

Haana idej yygaad yavnaa huduu bshd

Зочин
Зочин

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Холбоотой мэдээ

Back to top button