Г.Зандашатар: Төрийн данхар бүтцийг хумих ажил ирэх онд ч үргэлжилнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдааны эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн танилцуулгыг хийлээ.
Тэрбээр, Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь орлогоо тэнцвэржүүлж, суурь тэнцлээ ашигтай хадгалах, өрийн дарамтыг үе шаттай бууруулж, хувийн хэвшлийг идэхжүүлэх, түүнчлэн хувь хүний хөгжилд өгөөжтэй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой билээ.
Иймд Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, сахилга ба үр ашгийг дээшлүүлэх зорилготой Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү” гэв.
Мөн ирэх оны төсөвтэй холбогдуулан төрийн данхар бүтцийг хумьж, үрэлгэн зардлыг бууруулах хүрээнд,
Яамдын хэлтсүүдийг 81-ээр, агентлагийн удирдлагыг 54-өөр, 16 яамны 168 орон тоог цөөлж, цомхотголоо. Ажлын уялдаа холбоогүй 26 Үндэсний хороо, зөвлөлүүдийг татан буулгасныг ирэх онд ч үргэлжлүүлнэ.
Тоосон дарагдаж, царцсан төрийн өмч хөрөнгийг буцаан авч эргэлтэд оруулах бөгөөд цэцэрлэг, сургууль, эмнэлэг болгох шийдвэр гаргаж шийдвэрлэлээ. Дампуурлаа зарласан банкуудаас төрийн өр, авлагыг буцаан төвлөрүүлнэ" гэлээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Худлаа шаахаа боль. Чамайг ард түмэн сонгоогүй шүү
Хуцаад л байхын нийгэм хуцаж байхад чинь улам зэрлэг эрээ цээргүй болоод байна
Хуцаад байлгүй төрийн апаратыг цомхотгох төлөвлөгөө боловсруулж танилцуул. 230,000 а-лбан хаагч байгаан. Өнгөрсөн 10 жилд 2 их наяд төгрөгөөр програм хангамж нийлүүлсэн гэх мөртөө а-лбан хаагчдын тоо 2 дахин нэмэгддэг энэ гажиг тогтолцоог өөрчил. Нэмж нэг ч төгрөгийг энэ бузар тогтолцоо, ямар нэг програм хангамж, хиймэл оюуны үлгэрт битгий зарцуул! Зүгээр л утга учиргүй нэмсэн орон тоонуудаа цөөл. Цаасан дээр туша�##� гаргаад л цөөлөөд бай. Зарда-лны хэрэг байхгүй.
зөв бид хэмнэж байж олсноо зөв зарцуулна биз дээ оюунэрдэнэ шиг баруун солгойгүй цацаж өр шир эь даагдахгүй болтлоо өсгөж хөгжүүлнэ гэдэг нь монгол улсын хжвьд маш эрсдэлтэй.барууны хөгжилтэй орнууд болон япон солонгос энэтхэг гээд улсуудтай манайх өөрийгөө харьцуулж яаж болох вэ дээ тэд хичнээн өртэй байсан ч улсынх нь хил хязгаар байдгаараа байна харин монгол бол маш эргэлзээтэй
Өөрсдөөсөө эхэл 126 г 50% багасга тансаглаад байгаа төсөвөө тана яахаараа гишүүд өөрсдийн мөнгөөр нэгж хийгээд ярьж болдоггүй дандаа хувийн ажлаа наймаагаа хулгайгаа ярьдаг байж
Ирэх он хүртэл байх юм уу дөө чааваас... Ирэх сард байхгүй болчих гэж байж худлаа Попроод...
Vnen baih boltugai Ug ni tegmeer dee ! 100n ymaand 60n uhna gedeg bol ta narin tur zahirgaa chini 100n ymaand 600n uhna bolchihood baigaa baih shvv ! Ichitsgee Gahainuudaa !