10 эмээ тэтгэврээсээ илүүчлэн Б.Чинбат, Ц.Сарнай нарт хандив өргөжээ

“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нар БНСУ-ын Сөүл хотноо мэс засалд орж, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа билээ.
Урлаг соёлынхон хамтран тэдэнд туслах “Хос зүрхийг хамгаалъя” сайн үйлсийн аян өрнүүлж, хоёрдугаар сарын 1-нд “Niciton & Friends”, хоёрдугаар сарын 2-нд мэргэжлийн урлагийн байгууллагуудын нэгдсэн “Аравт” зохион байгуулахаар болсон.
Олон хүн тэдэнд туслах аянд нэгдэн, сэтгэлийн хандив өргөсөөр байгаа билээ. Сүүлд л гэхэд өвөрмонголчууд 45 сая төгрөг хандивласан.

Тэтгэврийн 10 эмээ “Хос зүрхийг хамгаалъя” аянд нэгдэн, Б.Чинбат, Ц.Сарнай нарт 100 мянган төгрөг хандивлажээ. Энэ талаар Энэ талаар “Хос зүрхийг хамгаалъя” сайн үйлсийн аяныг санаачилсан, “Бөртэ”, “Алтай” хамлагийн продюсер Д.Ганпүрэв цахим хуудсандаа “Манай Г.Сүндэрмаа дүү аяны хүрээнд маш ачаалалтай ажиллаж байгаа тул би өөрийн хэмжээнд та бүхэндээ мэдээллээ хуваалцаж байя.
Хамгийн сайхан мэдээг Бямбаагаас хүлээж авлаа. Ямар Бямбаа гэдгийг мэддэг нэг нь яруу тодоор хэлээд бичээд өгөөрэй. Тэрбээр тэтгэврийн арван эмээ хос зүрхийг хамгаалж 100.000 төгрөгний хандивласныг илгээжээ. Эмээ нар минь урт наслаж, эрүүл тунх байж үр хүүхэд, ач зээ нарынхаа дэргэд аз жаргалаар дүүрэн сайхан амьдрахыг хүсэн ерөөж хосуудынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье” гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Setgel saitai shuu mongolchuud .zarim humuus unegui duulaad og gehed duulahguidee...gehiin..
Dalaid dusal nemer...emee nartaa bayarlalaa
Энэ 2 одоо хаашаа юм бэ. Тэгтлээ тартагтаа тулцан ядуучууд уу. Ганган дэгжин хувцас хунар гоёл чимэглэл байх сав машин тэргээ зараад эмчилгэ