Хар тамхи тээвэрлэсэн гэх шалтгаанаар АНУ дахин өөр нэг хөлөг онгоцонд цохилт өглөө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2025.09.15/ мэдэгдэл хийхдээ АНУ-ыг чиглэн явж байсан Венесуэлийн хар тамхины бүлэглэлийн хөлөг онгоцонд цохилт өгсөн гэжээ. Энэ сард АНУ хар тамхи тээвэрлэсэн байж болзошгүй гэх хоёр онгоцонд цохилт өгөв.
Трампын хэлснээр цохилтын улмаас гурван хүн амь үрэгдсэн байна. Онгоц хар тамхи тээвэрлэж явсан гэх ямар нэгэн нотолгоо Трамп өгөөгүй юм. Тэрбээр өөрийн сошиал хуудас дээр “Өнөө өглөө миний тушаалаар АНУ-ын цэргийн хүчин SOUTHCOM-ын хариуцлагын бүсэд хар тамхины наймааны картел болон хар тамхины террористуудын эсрэг хоёр дахь удаагаа цохилт өгсөн. АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого, АНУ-ын амин чухал ашиг сонирхолд хар тамхины наймааны картелууд аюул учруулж байна” гэжээ.
АНУ-ын SOUTHCOM буюу Өмнөд командлал нь Өмнөд болон Төв Америк, Карибын тэнгисийн 31 улсыг хамарсан цэргийн байлдааны командлал юм. Даваа гарагийн орой Трамп нэмж мэдэгдэл хийхдээ “Бидэнд нотлох баримт байгаа. Далайд цацагдсан ачаа, том ууттай кокэйн, фентанил зэргийг харж болно” хэмээсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.