НИЙГЭМНийгэм мэдээ

Ахмадууд тэтгэврээ 1.5 сая болгохоор 5 дахь өдрөө жагсаж, Т.Аубакир мөнгөгүй гэж мэдэгдэв

2026 оны нэгдүгээр сараас эхлэн ахмадуудын тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Гэтэл тэтгэврээ 1.5 сая болгон нэмэгдүүлэх хүсэлтэй ахмадууд тав хоногийн өмнө Төв талбайн баруун хаалган дээр суулт зарлаж эхэлсэн билээ. Ингэхдээ тэдний зүгээс төрийн өндөр албан тушаалтнуудад бичиг хүргүүлсэн гэх боловч, ахмадуудтай хэн ч биечилж уулзаагүй байгаа юм.

Ахмадуудын зүгээс "Тэтгэвэр амьдралд хүрэлцдэггүй. Эм, тариа, өдөр тутмын хэрэглээний зардал өндөр тул хүүхдүүдийнхээ гарыг харахаас өөр сонголтгүй байдаг. Гэтэл төр засагт буй хүмүүс тэтгэвэр нэмж өгнө гэж жил бүр хэлдэг ч бодитоор нэмж өгөхгүй байна. Бид чинь байгалийн баялаг ихтэй орон амьдарч байгаа иргэд. Баялагаасаа хүртэж амьдрах хэрэгтэй. Тиймээс ахмадуудын тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүртэл нэмэгдүүлж өгөхийг хүсэж суулт зарласан. 6 хувиар нэмсэн ч бодит нэмэгдэл болж чадахгүй. Бид хүсэлтээ албан байдлаар бичээд явуулчихсан, шийдвэр гартал сууна" гэх байр суурийг илэрхийлсэн юм.

Мөн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагах "Огцрох амархан" жагсаалыг эсэргүүцэн оролцож байсан жагсагчид "Ахмадуудын тэтгэврийг 1.5 сая болгоё" гэх жагсаалд түүчээлж байгаа нь ажиглагдсан. Иймд зорилготой, санхүүжилттэй жагсаал болж байгаа юу гэх асуулт эрхгүй гарч ирж байна.

Угтаа ахмад настнуудын тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхээр хуульчилсан байдаг. 6 хувиар нэмэгдүүлэхэд өндөр тэтгэвэртэй ахмадуудын тэтгэвэр 200-300 мянган төгрөг, бага тэтгэвэртэй ахмадуудынх 40-60 мянган төгрөгөөр нэмэгдэхээр байгаа юм байна. Энэ зөрүү гарч байгаа тул бага тэтгэвэртэй ахмадуудын тэтгэврийг илүү нэмэгдүүлж болох тахлаар МАХ-ны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайдтай уулзахдаа илэрхийлсэн байна.

Хариуд нь Г.Занданшатар: Ирэх онд тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэхэд нийт 333.5 тэрбум төгрөг зарцуулж, дундаж тэтгэврийн хэмжээг 901,000 төгрөгт хүргэхээр тооцож байна. Ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах зэрэг асуудал Засгийн газрын анхаарлын төвд байгаа. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон бусад холбогдох яам, агентлаг, төрийн бус байгууллагуудын оролцоог хангаж, ахмад настнуудын талаарх хууль эрх зүйн орчныг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллах Ажлын хэсэг байгуулах чиглэл өгөв.

Харин Төрийн ордноос тэтгэврийг нэмэх, эсэхэд асуудалд өчигдөр /2025-09-15/ГБХНХС Т.Аубакир, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нар байр сууриа илэрхийлэв. Тухайлбал,

Т.Аубакир "Шулуухан хэлэхэд тэтгэврийг 1.5 сая болгох боломжгүй. Тэтгэвэр авагчдын маань 93,4 хувь нь 1.5 сая төгрөгт хүрэхээр тооцоо байгаа үүнд 4.1 их наяд төгрөг шаардлагатай. Үүнийг хаанаас олж ирэх вэ? эх үүсвэр нь юу байх вэ гээд олон асуудал байгаа. Манайх 10.3 хувиар нэмэх санал гаргасан ч зургаан хувиар нэмсэн" гэлээ.

М.Нарантуяа-Нара: 500 мянган ахмадын асуудал шүү дээ. Нэмэх боломжтой л юм шиг харагддаг. Жишээлбэл, томоохон компаниуд ашгийн татвараа үнэнчээр төлөөд хэвшчихвэл тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэх асуудал төсөвт дарамт учруулахгүй байх.

Мөн Монгол банкнаас тэтгэврийн зээл, нэмж 1.5 сая болгох агуулга дээр дараах хариултыг өглөө. "Тэтгэврийн зээл гэж бүтээгдэхүүн олон улсад байдаггүй. Тэр утгаар Монголбанк хэрэглээний зээлийн зохицуулалтад оруулж явдаг байсан. Дараа нь гаргасан. Одоо зөвхөн арилжааны банкны өөрийн дотоод журмаар зохицуулагдаж байгаа гэсэн үг. Үүн дээр Монголбанкнаас зохицуулалт байхгүй. 1.5 саяд хүргэх эсэх нь НДС-гийн санхүүжилт учир энэ бүхэлдээ тэр сангаас хамаарах асуудал юм" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хөгшчүүл сонгуулиар ардын намынханийг их сонгож, дэмждэг ш дээ! Байнга сонгоод толгой дээрээ тахиад байдаг хайрт ардын нам нь тэтгэврийн хэдий нь нэмчих байлгүй дээ!

Зочин
Зочин

Бүтэхгүй юм бүү шаард бага жил бага цалинтай тэтгэврээ тогтоолгочихоод төрийн сайдыг яс үндсээр нь доромжлох нь зүйд нийцэхгүй 20 жил 38 жил ажилласан 2хүний тэтгэвэр шал өөр дээр нь авсан цалин шагналын нэмэгдэл гээд их зөрүү гарна 4 аргын тоо бодоод авч бгаа тэтгэврээ шалгачих
би1,3 сая төгрөг авч бна 38 жил ажилласан дундаж цалин 189000төгрөг байв ХУУЛЬ зөрчиж дураар цалин нэмнэ гэж юу байхав дээ

хасаг
хасаг

Муу хасаг минь юу гээд хуцаад байгаам бэ??????????????

Зочин
Зочин

Хулгайч нараасаа хураахад хангалттай их мөнгө гарч ирнэ өөрөө хулгайчийн нэг болхоор чадахгүй байх нь

Зочин
Зочин

ҮМХИЙ ХАСАГ ҮХЭЖ БАЙСАН ГӨЛӨГ ЛАЛАРАА ХАЛХ МОНГОЛЫН МӨНГИЙГ ЭЗДЭЭС НЬ ХАРАМЛАЖ БАЙДАГ ЧИ МУУ АЦ ХЭН БЭ? МИНИЙ МОНГОЛООС ТОНИЛ КАЗАКАСТАНДАА ОЧИЖ ЗАХ ДЭЭР ЖОРЛОН ЦЭВЭРЛЭЖ АМЬДАР БЫСДА МИНЬ .ЧИ ШИЙДДЭГ ЮМ УУ? ОЧИЖ ОЧИЖ НЭГ МУУ ОСПАНЫ ШЭЭСЭЭР ЗААЛГАЛАА ЮУ? ЯАСАН ИХ ТОМ ДУУГАРЧ БАЙНАА ЭНЭ ХАСАГ ӨӨРӨӨ ХЭЛЭЭГҮЙ ЦААД ЭЗЭД НЬ ЗААЖ ӨГЧЭЭ МАЙ ШҮҮ ТА НАР БИДНИЙ ХӨГШЧҮҮЛ НЭГ УУРЛАВАЛ САРАН ДЭЭР ОЧИЖ БАЙЖ ТАЙВШИРНА ШҮҮ АЯТАЙХАН БАЙГААРАЙ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Боож үхцэгээ та нар

иргэн
иргэн

хэмнэлт хийх маш олон боломж бий,энэ нөхдүүд хэдэн үеэрээ идэх хөрөнгөтэй болчихоод иргэдийн ядуурлыг мэдрэхээ больсон нь үнэн

Зочин
Зочин
Reply to  иргэн

Төрөө бүү доромжил

Зочин 7
Зочин 7

УИХ-ын гишүүдийн цалин, тойрогтоо ажиллах зардал төсвийг танах, гадаад руу цаг наргүй олон хүний бүрэлдэхүүнтэй айлчлал хийж буй зэргийг танах ёстой.

Зочин
Зочин

УИХ-ын гишүүн бүрт 5 тэрбум ₮ өгөх шийдвэр гарсан талаар Нара гишүүн илчилж ярьсан. 5 тэрбум ₮-ийг 4 жилд хуваавал 1 жилд 1тэрбум 250 сая ₮ . Үүнийг 12 сард хуваавал 105 сая ₮. Өөрөөр хэлбэл гишүүний сарын цалин 105сая₮ юм байна. Ер нь 90 оноос хойш УИХ-ын гишүүдэд мөнгө тарааж түүнийгээ тойрогтоо зарцуулах нэрээр нууцалдаг байсан нь тодорхой. Тиймээс л УИХ-ын сонгуульд МАН АН-ын мафийнхан өөрсдийн хүнээ гаргах хууль баталж төрөөр тоглодог. Одоо МАН АН-ыг төрөөс бүрэн зайлуулахаас өөр зам үгүй.

ррр
ррр

Аубакир гэж юу вэ. хүн үү. ямар гээч амьтны нэр вэ

Зочин
Зочин

дураараа юм аа, цаана нь цоохор дээлт, данх, дамбийжаа нар л байгаа доо. настнуудын тархиар нь итгэлээр нь наадчих юм. талх нь 10.000 төгрөг, шатахуун нь 8000 төгрөгийн үнэ ханштай болно гэдгийг даан ч ойлгохгүй л дээ.

зочин
зочин

тэгж худлаа шуурч жагсаад яахав дээ харин доод түвшний хүмүүсийн цалин хөлсийг арай ахиу нэмэх хэрэгтэй дээ голцуу л үйлчилгээний ажилтанууд юм биш үү

Холбоотой мэдээ

Back to top button