УЛС ТӨР

Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан ч СЭРГЭЭН шалгагдах ХЭРГҮҮД

Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн 2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хойш хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд 2018 онд ДӨРВӨН хэрэг, 2019 онд ЕСӨН хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Уг 13 хэрэг нь Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргүүд юм.

Эдгээр 13 хэрэг хуулийн цоорхой ашиглан ердөө л хөөн хэлэлцэх хугацаа гэгчээр ЯЛ ЗАВШСАН нь нийгэмд жигшүүр, зэвүүцлийг төрүүлээд буй.

Харин УИХ-ын чуулганы өнгөрөгч Баасан гарагийн /2020.01.10/ хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталсан. Уг хууль батлагдсанаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг сэргээн шалгах боломжтой болж байгааг хууль тогтоогчид хэлж буй.

Тэгвэл хөөн хэлэлцэх хугацаа нь дуссан гэх шалтгаанаар хаагдаад байсан дараах хэргүүдийг сэргээн шалгах магадлалтай байгаа гэх.

1.Нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтнууд нас барагсадын нэр дээр мөнгө завшиж улсад ЗУРГААН тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэг,

Нийгмийн даатгалын ажилтнууд нас барсан иргэдийн нэрээр улсаас их хэмжээний мөнгө авч байсан хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс 2015 оноос хойш шалгаад байсан. Эл хэрэгтэй холбогдуулан эрх бүхий нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтнуудыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 256.3, 272.2-т зааснаас яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан. Ингэхэд тэдгээр албан тушаалтнууд тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа буюу эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа нь өнгөрсөн байсан учир Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 72.1.1, 24.1.1, 208.1.1-т зүйлд заасан үндэслэлээр шалгагдаж байсан хүмүүсийн хэрэг хэрэгсэхгүй болсон. Улсыг 6 тэрбум төгрөгөөр хохироосон гэх энэ хэрэгт гол буруутан нь олдсонгүй, хохирогч гэж хүн гарч ирсэнгүй байсаар хэрэг хяналтын шатандаа хаагдаж, бүр хэрэгсэхгүй болсон.

2. ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх Монголын төмөр зам компанийн хөрөнгийг завшсан гэх хэрэг,

Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам тавих төслийн буюу “Монголын төмөр зам” компанийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн, хуурамч гүйцэтгэлээр залилан мэхэлсэн, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Гансүх ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа, “Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан П.Бат-Эрдэнэ, тус компанийн хэлтсийн дарга А.Зориг, “Либерти партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбат тэргүүтэй хүмүүсийг 2015 оноос сүр дуулиантай шалгаж эхэлсэн. Уг хэргийн гол холбогдогчдын нэг П.Бат-Эрдэнэ нь хил давж зугтсан учраас Интерполоор сурвалжилж байв. Гэвч хэргийг шалгах процесс сунжирсаар хаагдсан.

3.“Жаст” компанийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж “Стандарт” банкнаас 109 сая долларын зээл авсан гэх хэрэг,

2010-2012 онд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг гаднын банкны барьцаанд тавьж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая долларын зээл авсан хэргээр “Жаст”-ын Ш.Батхүүг яллагдагчаар татан шалгаж байгаад хөн хэлэлцэх хугацаа дууссан. 2009-2012 оны хооронд авсан нийт 160.1 сая ам.долларын зээлд “Эрдэнэт” үйлдвэрийг баталгаа гаргасан гэж үздэг. Ингэхдээ бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэх асуудал нь даамжирч Монгол Улсын Засгийн газар Арбитрын шүүхэд дуудагдаж аргагүй эрхэнд Засгийн газрын Эрсдлийн сангаас өрийг нь тэглэсэн. Ш.Батхүүд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хэрэг үйлдэгдсэн буюу 2009 оноос эхлэн тооцогдож, түүнээс хойш 10 жил гэхээр өнөө жил дуусчихаж байгаа юм.

4.Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нар Самурай бондын олголт зарцуулалтад эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн мөнгийг үрэгдүүлсэн гэх хэрэг,

Н.Батбаярын хувьд АН эрх барих үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж, “Чингис”, "Самурай” бондын мөнгийг захиран зарцуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдан шалгагдсан юм. Харин Б.Гарамгайбаатарын хувьд бондын мөнгөнөөс их хэмжээний зээл авч өөрийн компани руугаа оруулсан, зээлээ эргэн төлөөгүй гэсэн хэрэгт холбогдсон юм. Түүнд холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны есдүгээр сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар шилжүүлсэн ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон билээ.

5.Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав “Алтан дорнод монгол” компаниас 4 сая ам.долларыг хахуульд авсан гэх хэрэг,

Д.Дорлигжав өөрийн дүү Д.Баатарын компаниар дамжуулан “Алтан дорнод монгол” компанийн дэд захирал Ч.Бямбаагаар зуучлуулан 4 сая ам.долларыг хахуульд авсан гэх хэрэгт татагдан шалгагдсан.

6. Н.Алтанхуягийн хүргэн ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн албан тушаалаа ашиглан “Эрдэнэс Таван толгой” компаниас тендер авсан гэх хэрэг,

ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулан ашиглаж “Эрдэнэс Таван толгой” компаниас тендер авч, эхнэрийнхээ “Говь повер” компани руу 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр 2015 оноос эхлэн шалгагдсан. Шүүхээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнг буруутай гэж үзсэн ч хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдлаа. Г.Дэнзэнд холбогдох хэргийг өнгөрсөн сарын 1-нд шүүх хянасан ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн юм.

7.Зам тээврийн яамны газрын дарга Р.Онон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэг,

Зам тээврийн яамны газрын дарга Р.Ононд холбогдох хэрэг Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ прокурорын байгууллагатай хамтран Авлигын эсрэг хуулийг үндэслэн шүүхэд хүсэлт гаргасаны үр дүнд Р.Ононгийн үндэслэлгүйгээр хөрөнгөжин эзэмшиж байсан 644 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг улсын орлого болгох шийдвэрийг шүүхээс гаргасан. Тодруулбал, Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Р.Ононг нийтийн алба хаших үедээ хууль ёсны орлогоос гадна онц их хэмжээний эд хөрөнгө, орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан билээ. Ингэхдээ одоогоос гурван жилийн өмнө АТГ-аас Р.Ононыг Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.2-т зааснаар яллагдагчаар татсан байдаг.

8.МХЕГ-ын газрын дарга Э.Аззаяа болон оймсондоо боодол мөнгөтэй баригдсан Б.Баярсайхан нарын авлигын хэрэг,

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын дарга асан Н.Баярсайханы албан өрөөнд АТГ-аас гэнэтийн шалгалт хийхэд их хэмжээний мөнгө гарсан бичлэг олон нийтэд ил болсон. Бичлэгт гарсанчлан тэрээр боодол ам.долларыг оймсондоо нуусныг мөрдөгч нар илрүүлсэн. Тэгвэл тэрбумаар хэмжигдэх авлигын хэргээр шалгагдаж байсан мэргэжлийн хяналтын байцаагч Б.Баярсайхан, Э.Аззаяа нарын 25 хүнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, хэргээс мултарсан. Энэ бол нотлох баримт хангалттай, үйлдэл дээрээ баригдсан авлигын том хэрэг байлаа. Гэтэл хэргийг мөрдөн байцаалтын шатанд шалгаж байна, яллах дүгнэлттэйгээр прокурорт шилжүүллээ, нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа гэх мэтээр хугацаа хожиж явсаар хаагдсан.

9. Хотын дарга асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нар гэр хорооллыг орон сууцжуулах төслийг тендергүйгээр авсан гэх хэрэг,

Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн захирлаар нь ажиллаж байсан “Гранд лайн” компани Баянзүрх дүүргийн Амгалан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх болж, “Улаанбаатар” банкнаас 3.3 тэрбум, Туркийн “216 Япи Үрэти Худалдаа” компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Энэ зээлээ төлөхийн тулд Б.Чулуудай нь компаниа “Бэрэн групп”-ийн Б.Мөнхтөрд нэг их наяд гаруй төгрөгөөр худалдах гэрээ байгуулж, хувьцаагаа 100 хувь шилжүүлсэн аж. Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамталж, Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт аав, хүү хоёрыг яллагдагчаар татсан шалгаж байсан билээ.


Хэдийгээр эдгээр хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг сунган сэргээн шалгана гэж байгаа ч зарим хуульчид үүнийг боломжгүй зүйл гэж үзэж байгаа. Учир нь Эрүүгийн хууль буцаж үйлчлэхгүй хэмээн тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, хуулийг буцаан хэрэглэх үндэслэл байхгүй гэж харж буй. Нэгэнт өмнө нь батлагдсан хуулийн хөөн хэлэлцэх хугацаанд хамрагдаад хэрэг нь хэрэгсэхгүй болсон хүмүүст энэхүү шинэ заалт ямар ч хамаагүй гэх тайлбар ч явж байна. Гэвч хуульд сэргээнэ гэдэг заалт орчихсон. Энэ тохиолдолд хэрхэх вэ гэдэг асуудал маргаантай байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-01-15 09:28

Эхний 8 хэргийг ш####гах нь зөв.Харин дахин төлөвлөлтийн т####аар сайн судлах хэрэгтэй.Олон айлийг орох оронтой болгосон.Дундаас нь зогсоосон шү

ЗОЧИН
ЗОЧИН
2020-01-15 10:54

БОЛОВСРОЛГҮЙ ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГСӨӨГҮЙ БЖ МАН НАМД АВИЛГАЛ ӨГСНӨӨР ХУУРАМЧ ДЭЭД БОЛОВСРОЛЫН ДИПЛОМ ӨВӨРТЛӨӨД ХОРОО, ДҮҮРЭГ, ИТХ-Р АЖИЛЛАХ ЮМ

ард
ард
2020-01-15 10:55

хэрэг хуучирдаггүй гэдэг дээ та нар зохиомол хуулиар өөрсдийгөө хамга####сан ч гэсэн тэр хууулийг чинь арчиж хаяаад нар гарах өдөр байгаа л ба

ЗОЧИН
ЗОЧИН
2020-01-15 10:56

СХДийн засаг дарга хгээд бсн хуурамч дипломт Сайханбаярнь Нийтийн тээврийн газрын дарга хж бгааг ш####гах хэрэгтэйшүү

Зочин
Зочин
2020-01-15 11:14

heduulee davalgaalaad sergeeyoo

Зочин
Зочин
2020-01-15 11:15

niileed sain yariltsbal bas olnii demjlegeer sergeej bolnoshtee

ӨМНӨГОВЬ
ӨМНӨГОВЬ
2020-01-15 11:37

ОЙМСОНДОО ДОЛЛАР ХАДГАЛДАГ ГАРААС ЭХЛЭЭД ЭРХ БАРЬЖ БУЙ МАН - ЫН АВИЛГАЧДЫН ХЭРГҮҮДИЙН ТАЛААР ГАВХИЙГЭЭЧ !!!

Иргэн
Иргэн
2020-01-15 17:07

Цүнхэндээ биш оймсондоо доллар нуудаг гарын зөв болж таарсан юм уу ккккккк

Зочин
Зочин
2020-01-15 20:51

ТЭГМЭЭР ДЭЭ ЯНАГЛААД БАЙЛГҮЙ ТҮС ТАС ДАРУЙ ШИЙД

Baagii
Baagii
2020-01-15 22:04

Ashgui dee. Ed nariig l shorond ni suulgaj chadah yum bol tor zasgaa shutie

Зочин
Зочин
2020-01-16 14:11

раднаасэд одоо энэ хэддээ б####буулсаан

Зочин
Зочин
2020-01-17 20:48

Раднаасэд хамаар####гүй болсон шүү дээ

Алтайн иргэн
Алтайн иргэн
2020-01-17 20:54

Раднаасэд огт хамаар####гүй нь нотлогдсон биздээРаР

Зочин
Зочин
2020-01-17 20:56

Раднаасэд үүнд огт хамаар####гүй нь нотлогдсон

Зочин
Зочин
2020-01-17 20:57

Үнэхээр Раднаасэд хамаар####гүй

монгол
монгол
2020-01-18 23:56

Монгол улсын эрх мэдэлтэнгүүд дандаа тэнэгүүд биш байлгүй.ийм хэрэгтэн хүмүүсийг сул тавьж явуулахгүй байх.авилгачид,рекетчингүүд шангаа хүр

Зочин
Зочин
2020-01-19 19:10

Ждүгиин бүх зээлдэгч нарыг ш####га барилгын констракшн баярска ####тай констракшнуудыг ш####га мөнгө угааж иргэдэд дээр хүүлэлт хиисэн

Холбоотой мэдээ

Back to top button
17
0
Would love your thoughts, please comment.x
()
x