НИЙГЭМНийгэм мэдээ

Өнөөдөр: Монгол-Хятадын хэвлэл, мэдээллийн 15 дугаар форум болно

Өнөөдөр болох үйл явдал

  • 09:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
  • 09:00 цагт: "Монголын угсаатан судлал: Дэг, өв, чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын Их чуулганы танхимд болно.
  • 09:00 цагт: “Gem mall3 худалдааны төвд эхнэрээ хөнөөсөн ноцтой хэргийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болно.
  • 10:00 цагт: Монгол-Хятадын хэвлэл, мэдээллийн 15 дугаар форум "Туушин" зочид буудалд болно.
  • 10:00 цагт: “Өвөр Монголын соёлын өдрүүд”-ийн хүрээнд “100 жил-100 бүтээл”-ийн номын зохиогчийн эрх шилжүүлэх ёслол, Хятад, Монголын хэвлэлийн солилцоо, ном хандивлах үйл ажиллагаа, “Амин гол” номын нээлт Уран зургийн галерейд болно.
  • 11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний статистикийн хорооны байранд болно.
  • 11:00 цагт: Монгол-Японы Утга зохиолын нийгэмлэгээс Японы алдарт зохиолч Шиба Рёотарогийн намтар, уран бүтээлийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах зорилгоор “Шиба Рёотаро ба Монгол” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн хичээлийн I байр, “Эрдмийн танхим”-д зохион байгуулна.
  • 11:30 цагт: “Albion Art Jewelry Institute” үүсгэн байгуулагч Казүми Арикава нь “Урлагийн бүтээлийн үнэ цэнэ ба нийгэмд үзүүлэх нөлөө” сэдвээр “Чингис хаан” үндэсний музейн хурлын танхимд олон нийтэд зориулан илтгэл тавина.
  • 13:00 цагт: “Zone X” хөгжмийн фестивалийн хэвлэлийн хурал Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
  • 16:00 цагт: БНТУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнуудад зориулан Туркийн Элчин сайдын яам болон Туркэд Төгсөгчдийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (АТА)-ийн зүгээс хамтран мэдээлэл хийх уулзалтыг ЭСЯ-ны байранд зохион байгуулна.
  • 16:00 цагт: 16 болон 32 настай эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болно.

Орон нутагт:

Баянхонгор: Монголын бүх ард түмний спортын XVI их наадам үргэлжилж байна.

Хилийн чанадад:

  • Японы Токио хотод мэргэжлийн сумогийн Аки башё үргэлжилж байна.
  • Хорватын Загреб хотод чөлөөт болон сонгомол бөхийн ДАШТ болж байна.
  • Японы Токио хотод хөнгөн атлетикийн 20 дахь удаагийн ДАШТ үргэлжилж байна.
  • Волейболын эрэгтэйчүүдийн ДАШТ Филиппиний Манила хотод үргэлжилж байна.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button