Эдийн засгийн мэдээ

Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл эхний 8 сарын дотор 1.5 их наядын алдагдалтай гарлаа

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ эхний 8-р сарын байдлаар урьдчилсан гүйцэтгэлээр 19.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 572.2 тэрбумын төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 18.1 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 818.1 тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.

Нийт зарлага, эргэн төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2025 оны эхний 8 сард 19.3 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл ийн 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан байна.

2024 оны эцэст  төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 776.2 тэрбумын алдагдалтай гарч байсан бол 2025 онд ердөө эхний 8 сарын байдлаар өнгөрсөн оныхоос 724 тэрбумаар төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал нэмэгджээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button