Эдийн засгийн мэдээ
Өргөн хэрэглээний 10 барааны үнэ өсжээ

Улаанбаатар хотод энэ оны есдүгээр сарын 15-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 0.5 хувиар буурсан бол өмнөх долоо хоногоос 0.1 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Тодруулбал, өмнөх долоо хоногоос
- Атар талх 600 гр 23 төгрөгөөр өсөж 2698 төгрөг
- Хонины ястай мах кг тутамдаа 35 төгрөгөөр өсөж 16,768
- Үхрийн ястай мах кг тутамдаа 78 төгрөгөөр өсөж 20,737
- Адууны ястай мах кг тутамдаа 81 төгрөгөөр өсөж 13,394
- “Элекстер” 0.5л сүү литр тутамда 16 төгрөгөөр өсөж 2283
- “Шинэ сүү” литр тутамдаа 24 төгрөгөөр өсөж 4782
- Cавласан тараг 15 төгрөгөөр өсөж 4281
- Цөцгийн тос 75 төгрөгөөр өсөж 9532
- Ургамлын тос литр тутамдаа 170 төгрөгөөр өсөж 10,753
- Алим кг тутамдаа 247 төгрөгөөр өсөж 7676
Харин төмс кг тутамдаа 77 төгрөгөөр буурч 2478, байцаа кг тутамдаа 55 төгрөгөөр буурч 3581, сонгино кг тутамдаа 322 төгрөгөөр буурч 3942, лууван кг тутамдаа 44 төгрөгөөр буурч 3345, үхрийн цул мах кг тутамдаа 42 төгрөгөөр буурч 24,485 төгрөг болсон байна.

Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.