Эрт илрүүлэг, үзлэг оношилгоог орон даяар тодорхойгүй шалтгаанаар анх удаа хойшлууллаа

Засгийн газраас бодлогоор иргэдийг 0-5, 6-17, 18-30, 31-45, 46-60, 61+ гэсэн ангиллаар 8-17 төрлөөр орон даяар эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн байдлаар эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамруулж байсан билээ.
2022 оныоос хүүхдийн эрт илрүүлгийг товлол, давтамжийг хоёр насны багцад 6 төрлийн оношилгоог эхлүүлсэн бөгөөд улсын хэмжээнд 2024 оны 12-р сарын байдлаар 1 сая 549 мянган иргэн хамрагдсан тоо бий.
Эрт илрүүлгийг 2023 оноос Засгийн газрын тогтоолын дагуу хэрэгжүүлж эхэлснээс хойш хавдартай 371 хүнийг эрт үед нь илрүүлж, 30-70 насны хүн амын дунд зүрх судас, хорт хавдар, чихжрийн шижин, амьсгалын замын өвчлөл өндөр байгааг дээрх үзлэг оношилгоогоор тогтоож, эрүүл мэндийн зөвлөгөө тусламж үзүүлж ирсэн.
Өөрөөр хэлбэл иргэд эрүүл мэндийн даатгалын үр шимээ дээрх эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамрагдах байдлаар өгөөжийг нь хүртэж ирсэн бол өнөөдрийн байдлаар Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газраас гэрээт лавлагаа болон анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад санхүүжилтийг түр хугацаагаар зогсоохоор болсон мэдэгдлийг хүргүүлжээ.
Ингэхдээ “Нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгт зорилтот бүлгийн хүн амыг хамруулах үйл ажиллагааг зохион байгуулах журмын мэдээллийн санд дүн шинжилгээ хийж, эрт илрүүлгийн багцыг шинэчлэн тогтоох, цаашдын чиг хандлагыг тодорхойлох ажлын хүрээнд санхүүжилтийг түр зогсоож, тусламж үйлчилгээний санхүүжилтийг 2025 оны 10-р сарын 1-ний өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоож байна” гэжээ. Иймд 9-р сарын 22-ны өдрөөс эхлэн шинээр нэхэмжлэл үүсгэхгүй байхыг анхааруулсан байна.
Саяхан Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ЭМДЕГ-ын дарга С.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлт байгаагаа мэдэгдсэн. Засгийн газрын зүгээс эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй томоохон төсөл ийн тодорхойгүй шалтгаанаар анх удаа хойшиллоо.

Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Үргэлжлүүлээрэй, хэзээ эхлэх юм