Гадаад мэдээДЭЛХИЙ

Барууны дөрвөн томоохон орон Палестиныг улс хэмээн зөвшөөрч, Израил уурлав

Их Британи, Канад, Австрали, Португал ням гарагт /2025.09.21/ Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрсөн байна. Үүгээрээ тэдгээр орнууд Газын зурвас дахь хүмүүнлэгийн хямралд дургүйцэж буйгаа илэрхийлж, Израил болон Палестин хоёр зэрэг төрт улс хэлбэрээр оршихыг дэмждэгээ илэрхийлэв.

Палестины ард түмний улс орон байгуулах гэсэн хүслийг 140 гаруй орон дэмждэг. Тэгвэл одоо барууны томоохон улсууд тэдгээр орнуудын нэг болов. Их Британи Палестиныг хүлээн зөвшөөрч буй нь онцгой ач холбогдолтой. Учир нь гэвэл Дэлхийн II дайны дараа Израил улсыг үүсгэн байгуулах ажилд Их Британи томоохон үүрэг гүйцэтгэсэн. Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер мэдэгдэл хийхдээ “Палестинчууп болон израилчуудад энх тайвны итгэл найдварыг дахин сэргээхийн тулд, хоёр улсын шийдэлд хүрэхийн төлөө Их Британи Палестиныг албан ёсоор улс хэмээн хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху үүнийг буруушаасан байна. Тэр “Аравдугаар сарын долооны аймшигт аллагын дараа Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрч байгаа удирдагчдад хандаж үүнийг хэлмээр байна. Та бүхэн терроризмд асар том шагнал өглөө. Бас өөр нэг хэлэх зүйл бол Иордан голын баруун эрэгт Палестин улсыг байгуулахгүй. Тийм зүй болохгүй” хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 22, 2025 15:53

Жүүдүүдийг даврааж болдоггүй гэдэг чинь энэ. Газар нутагт нь ирж суурьшчаад одоо улсыг нь бүтнээр нь устгана гэнээ

Холбоотой мэдээ

Back to top button